Иан Торп
Иан Жэймс Торп (Англи: Ian James Thorpe, 1982 оны аравдугаар сарын 13-нд төрсөн) нь Австралийн усанд сэлэгч бөгөөд чөлөөт болон ганцаарчилсан холимог төрөлд 200, 400 болон 800 метрийн зайд уралддаг нэрт тамирчин юм. Тэр Олимпийн таван алтан медаль, улсын олон удаагийн аварга сэлэгч бөгөөд Сиднейн олимпод гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж онцгой амжилт гаргаж байв. Түүнчлэн Японы Фүкүока хотод болсон 2001 оны ДАШТ-д ганцаарчилсан төрөлд зургаан алтан медаль хүртэж ДАШТ-ий анхны оргил амжилтыг тогтоож Торпедо хочийг зүүсэн байдаг байна.[1] Түүнээс хойш олон олон түүхэн амжилт, дэлхийн дээд амжилтын эзэн болж байв.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Торпийн дасгалжуулагч нь Оросын нэрт сэлэгч Александр Поповын багш Геннадий Турецкий ажээ.
Хувийн дээд амжилтууд засварлах
- 100 м чөлөөт: 48,56
- 200 м чөлөөт: 1:44,06 (дэлхийн дээд амжилт, 2001 оны долоодугаар сард Фукуока хотод) - 2007 оны гуравдугаар сард Майкл Фелпс эвдэх хүртэл.
- 400 м чөлөөт: 3:40,08 (дэлхийн дээд амжилт, 2002 оны долоодугаар сард, Манчестер хотод) - 2009 оны долоодугаар сард Паул Бийдерман эвдэх хүртэл.
- 800 м чөлөөт: 7:39,44 (дэлхийн дээд амжилт, 2001 оны долоодугаар сард, Фукуока хотод) - 2005 оны долоодугаар сард Грант Хэкетт эвдэх хүртэл
- 200 м холимог: 1:59,66
Эшлэл засварлах
- ↑ Hunter, pp. 274–275.
Холбоос засварлах
Commons: Иан Торп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан