Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ

Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох Гэрээ (орос. Договор о ненападении между Германией и СССР, герман. Deutsch-sowjetischer Nichtangriffspakt) гэж ЗХУ болон фашист Германы хооронд Москва хотноо 1939 оны 8-р сарын 23-нд байгуулсан харилцан бие бие рүүгээ халдан довтлохгүй үүрэг хүлээхээр байгуулсан Гэрээ юм. Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроп, ЗХУ-ын Гадаад хэргийн Коммисар Вячеслав Молотов нар уг "Харилцан үл довтлох тухай" гэрээнд гарын үсэг зурсан юм.

Зөвлөлт Холбоот Улс ба Герман Улс хоорондын харилцан үл довтлолцох гэрээ
Богино гарчиг: Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ
Молотов-Риббентропын гэрээ
Огноо: 1939 оны 8-р сарын 23
Хэрэгжсэн: 1939 оны 8-р сарын 23
Суурин: Sowjetunion 1923Зөвлөлт Холбоот Улс Москва, Зөвлөлт Холбоот Улс
Хэл: Герман, орос
Заалт: RGBl. 1939 II, S. 968 f.
Гэрээний төрөл: Хоёр улсын
Хуулийн анги: Харилцан үл довтлолцох
Үзэглэсэн: 1939 оны 8-р сарын 24
Баталсан: 1939 оны 9-р сарын 24

Энэхүү гэрээний дагалдах нууц протоколд тухайн хоёр улс европ тивийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ харилцан тохиролцох замаар хувааж авсан байна. Үүний дагуу Балтийн тэнгис орчмын Эстони, Латви, Литва болон Финланд, Польш мөн Бессараби, баруун Белорусс, Украины нутаг дэвсгэрийг хувааж авахаар тохирсон байна.

Гэрээний 1-р хуудас

Энэхүү Гэрээг олон улсад "Молотов-Риббентроп"-ын Пакт гэж нэрлэдэг.

Цахим холбоос засварлах

  Commons: Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох гэрээ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан