Зүчи

(Зүч-с чиглүүлэгдэв)

Зүчи (Нэрийн зөв хэлбэр нь Жочи) (1180 оны орчим – 1226/1227) нь Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан болон их хатан Бөртэ нарын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь юм.

Зүчи
ᠵᠥᠴᠢ
Зүчийн улсын Хан
Зүч ханы хөшөө
ӨмнөхЧингис хаан
ДараахОрд (х.ш. 1204-1280)
Бат (х.ш. 1205-1255)
Бэрх, 1257-1267 онуудад Алтан Ордын хан
Төрсөн1181 (Загвар:Four digit-05)
Монгол
Нас нөгчсөн1227 (45–46 настай)
Еврази
ХатанСархан хатан
Бэхтимиш хатан
Ухаа үжин хатан
Султан хатан
Ургийн овогБоржигон
Улс гүрэнИх Монгол Улс
АавЧингис хаан Тэмүжин
ЭэжБөртэ Үжин

Намтар засварлах

Зүчийн бага нас, залуу нас хэрхэн өнгөрсөн тухай мэдээлэл бага байдаг. Дундад зууны үеийн түүхүүдэд түүний нэр хорин таван настай байхад нь дурдагдан гардаг. “Монголын Нууц Товчоон”-д өгүүлснээр Чингис хаан 1207 онд Зүчийг баруун гарын цэргээ толгойлуулж Байгал нуурын баруун талын нутаг руу илгээж, тэдгээр ойд амьдардаг овог аймгуудыг байлдан дагуулж байжээ. Тэлэнгут, Урсут зэрэг ойн ард түмэн тулалдаанд оролцохгүйгээр Монгол хааны ноёрхлыг хүлээн зөвшөөрч Зүчид дагаар оржээ. Зүчийн цэргийн шахалтаар Енисей Киргизүүд дагаар орж, үүний дараа Киргизийн ноёнууд Зүчид ирж цагаан шонхор, цагаан морь, цагаан булга бэлэглэж байсан байна.

Улмаар 1211-1217 оны орчимд Алтан улстай хийсэн аян дайнд оролцож явсан. 1218 онд Киргиз, Хорь Түмэдийн бослогыг дарсан. Улмаар 1219-1225 оны хооронд Хорезмыг дайлахад оролцжээ. Чингис хаан нутаг буцах болоход түүнд цэрэг таслан өгөөд Эрчис мөрнөөс баруун тийш бүх газрыг өгч, дайлуулах зарлиг буулгасан байдаг. Гэхдээ тэрбээр өвчиний учир 1225-1226 оны орчимд нас нөгчсөн.

Гэр бүл засварлах

Эцэг: Чингис хаан

Эх: Бөртэ хатан

Хатад:

Хэрэйдийн Нихтимиш үжин

Хонгирадын Сархан хатан: Хонгирадын Даритай ноёны охин.

Хонгирадын Ухаа үжин: Хонгирадын Элчи ноён охин.

Хөвгүүд:

Зүчи дор хаяж 14 хүү[1], нэг охинтой байв. Өөр эх сурвалжид Зүчийг 40 орчим хүүтэй байсан гэдэг.[2]

  1. Орд (1204-1280)
  2. Бат (c. 1205-1255)
  3. Бэрх, Алтан Ордыг 1257-1267 онд захирсан хаан[3]
  4. Бэрхэчир
  5. Шибаны ургийнхан Алтан Ордын сүүл үеийн хаад, Сибирийн ханлиг, Хива, Узбек зэрэг хаант улсыг байгуулсан.
  6. Тангад
  7. Бувал. Ногай ханы өвөг эцэг.
  8. Чулуун
  9. Шинхүр
  10. Чимбай
  11. Мухаммед
  12. Удур
  13. Туг-төмөр: Алтан Орд, Цагаан Орд, Их Ордын сүүлчийн хаадын өвөг.
  14. Шингүм: хүүхэдгүй залуудаа өөд болсон.

Охин нь Алмаликийн захирагч Чарлүктэй гэрлэжээ.

Ургийн мод засварлах

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Чингис хаан
 
Бөртэ үжин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сархан хатан
 
 
Нихтимиш үжин
 
 
 
 
 
Зүчи
 
Ухаа үжин
 
Султан хатан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Орд
 
Шибан
 
Шинхур
 
 
 
 
 
Бат хан
 
Бэрх

Эшлэл засварлах

  1. H.H.Howorth-History of the Mongols, part.II div.II, p.35
  2. Рашид-ад-Дин 1960, хуудас 65.
  3. Дэвид Морган, The Mongols, p. 224