Зэрлэг нугас (Anas platyrhynchos), нь Нугасныхан овгийн шувуу юм. Тэд Хойд Америк, Европ, Ази, Африк, Шинэ Зеланд болон Австралид тархан нутаглана. Зэрлэг нугас нь нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд өмнө зүгийн дулаан газар өвөлждөг.

Зэрлэг нугас

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Anseriformes
Овог: Нугасныхан
Дэд овог: Anatinae
Төрөл: Anas, Нугас
Зүйл: A. platyrhynchos
Латин нэр
Anas platyrhynchos
Карл Линней, 1758
Дэд зүйлүүд
Ижил утгатай нэршил

Anas boschas

Нугасны сэлэх байдал. (дундаа гацвал гүйж байгаа зураасан дээр нэг дараарай тэхээр гацаа нь гарна)

Бараг ихэнх гэршүүлсэн нугас энэхүү зэрлэг нугаснаас гаралтай байна.


Гадаад төрх засварлах

 
Нисэж буй эрэгчин.
 
Газардаж буй эмэгчин
 
Эрэгчин

Зэрлэг нугас нь 56-65 см урт, далавчаа дэлгэхэд 81-98 см, 0.9-1.2 кг жинтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нугас ногоон толгой, улбар шардуу, хар үзүүртэй хошуу гээд андашгүй байдаг. Эмэгчин зэрлэг нугас нь бор цайвардуу зүстэй. Үржлийн бус үед эрэгчин нугас эмэгчинтэй төстэйдүү зүстэй болох ч, шар хошуу, улаавтар цээжээр ялгагдана.


Зан авир засварлах

Энэхүү нугас нь цэцэрлэгт хүрээлэн, жижиг нуур цөөрөм болон гол, чийглэг газар өвс ногоо идэшлэн бэлчдэг. Мөн тэднийг мэлхий идэж байсан тухай бүртгэл бий. Үүрээ голдуу голын эрэг хөвөнд засдаг ч, үргэлж голын ойролцоо байгаад байдаггүй. Зэрлэг нугас олноор сүрэглэн амьдардаг.

Үржил засварлах

Хос зэрлэг нугасны эмэгчин нь өндөглөж эхэлмэгц эрэгчин нь орхиж явдаг байна. Голдуу 8-13 өндөг гаргаж, 27-28 хоног дарна. Дэгдээхэй нь биеэ даасан байх ба өөрсдөө хорхой шавьж олж идэн, сэлж чадах ба эх нь дэргэд нь байн хамгаалдаг.

Зургийн цомог засварлах


Цахим холбоос засварлах

  Commons: Anas platyrhynchos – Викимедиа дуу дүрсний сан