Зэлмэ (монгол бичиг: ᠵᠡᠯᠮ᠎ᠡ, галиг: jelme; ханз: 者勒蔑, пиньинь: Zhě lēi miè) буюу Хулухун (хятад: 忽魯渾[1]) бол Хамаг Монголын Чингис хааны есөн өрлөг баатрын нэг бөгөөд Урианхайн Жарчуд овгийн Хабан[1] дарханы ахмад хөвүүн. Тэмүжинг өлгийтэй байхад Урианхайн Жарчиудай өвгөн Зэлмэ хүүгээ Тэмүжинд босгоны боол үүдний зарц болгон өгсөн. Тэр үед Өэлүн эх Зэлмийг "Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай хөөрхөн хүү байна. Гэвч одоохондоо бага байна хэмээж арай том болохоор нь ирж Тэмүжинтэй нөхөрлүүлнэ үү" хэмээн буцаажээ. Зэлмэ дараа том болсон хойноо Тэмүжинтэй ирж нөхөрлөн, Чингис хааны амийг 3 удаа, түүний хүү Тулуйн амийг 1 удаа аварсан баатар юм. Зэлмэ жанжин нь Чингис хааны 9 өрлөг жанжин, 4 цэргийн удирдагч баатар жанжин, 4 дархан эрхэт хүний нэг бөгөөд Мянганы ноён юм.

Зэлмэ бол Боорчийн дараа Чингис хааныг хамгийн хүнд байсан үед ирж үйлчилсэн дотно баатар нь болно. 1189 онд Чингис хаан "Хамаг Монгол улс"-ын хан өргөмжлөгдсөний дараа Зэлмийг хамгийн ахлах ерөнхий захирагчаар томилжээ. Олон удаагийн дайн, байлдаанд эрэлхэг баатарлаг, хурц шаламгай, үлэмж их гавъяа байгуулсан билээ. Зэлмэ Тэмүжиний амийг гурван удаа аварсан гэдэг. Бас 1197 онд Жадай, Алтани нарын /Борохулын гэргий/ хамт Тэмүжиний отгон хүү Толуйн амийг аварчээ. 1202 онд Онон мөрний хөвөөнд Тайчуудтай байлдсан байлдаанд Чингис хааны хүзүү нь суманд оногдож, цус нь зогсохгүй гоожиж байсанд амаараа шимж байгаад цусыг нь зогсоосон ба шөнийн харанхуйд дайсны дотор амь хаиргүи орж тараг олж ирэн уулгаад амийг нь аварч байв. 1203 онд болсон Муу-Өндөрийн байлдаанд хойт хайгуул болж, дайсныг хориглон байлдаад ихэд ялав. 1204 онд Найман аймгийг дайлсан Наху хуны байлдаанд Зэв. Сүбээдэй, Хубилай нарын хамт цэргийн манлайд явсан бөгөөд маш баатарлагаар байлдан ихээхэн гавъяа байгуулав. 1206 онд Чингис хаан Монголын хаант улсыг байгуулаад Зэлмийг наян найман гавъяатны ес дүгээрт шагнаж, Мянганы ноёноор томилжээ. Бас есөн удаа осол гаргавч үл яллах онц эрх олгожээ. Сурвалж бичигт Монгол улс байгуулагдаад удалгүй нас барсан гэж тэмдэглэсэн байна.[баримт хэрэгтэй]

Үр удам засварлах

  • Хуланц өвөө: Нэрби (捏里必[1]): Тумбинай сэцэний үед хиад аймгийн боол болсон.[1]
  • Элэнц өвөө: Бухуду зэлмэ (孛忽都 折里麻[1])
  • Өвөө: Хачиун (合赤溫[1])
  • Эцэг: Жарчиудай дархан Хабан (哈班[1])

Хүүхэд засварлах

Одоо түүний үр хойчис нь Улс төрийн бутралын үед харчин, урианхай аймгийн тавнан ноён гэж өргөмжлөгдөн, Чин улс мөхтөл үе улиран залгамжлаад одоо Монгол Улс, БНХАУ-ын Өвөр монголын Монголжин хошуу, Харчин хошууд зэрэг газарт тархан суурьшиж байна.

Мөн үзэх засварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "元史/卷121 - Сүбүтайн шастир". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-02-08.