Зарлиг[1] гэж улсын дээд эрхийг барих газраас гаргасан хуулийн чанартай шийдвэрийг хэлнэ.[2] Их Монгол Улсын үед энэ үг нь зөвхөн их хаадын шийдвэр, захидал зэргийг илэрхийлэж байсан ерөнхий нэр байжээ. Харин хан хөвүүд, ихэс ноёд, хатад нь албаны тушаал шийдвэр, захидал зэргийг Зарлиг гэлгүй Үг гэж бичиж байсан.

Гүюг хааны тамганы дардас. Зарлиг гэх үг 4 дэх мөрний дээрээс 2-т байна.

XIII-XIV зууны үед худам монгол бичгээр бичсэнийг тэр үед Түрэгүүд Ж үсгийг Я-гаар хэлдэг байснаас Ярлиг гэж дуудах болжээ.

Эшлэл засварлах

  1. Эрт үеэс Жарлиг, Ярлик, Ярлык гэх мэтээр ялгаатай бичиж байжээ.
  2. Цэвэл Я, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966; Монгол хэлний тайлбар толь, Улаанбаатар, Монсудар хэвлэлийн газар, 2011:551