Залхуу баавгай (Melursus ursinus) Энэтхэг, Балба, Пакистан, Бутан, Бангладеш, Шри Ланкын нам дор газрын ойд тархсан баавгайнхан овгийн хөхтөн амьтан. Залхуу баавгай Melursus төрлийн цорын ганц зүйл.[2] Анх саврын хэлбэр, модонд амьдардаг хэв шинжээр нь "баавгай хэлбэрт залхуу амьтан" гэж ангилж байсан боловч 1800-аад онд баавгай гэж зөв ангилсан юм.[3]

Залхуу баавгай
Оршин байсан хугацаа: Хожуу Плиоцен буюу түрүү Плейстоцен – Одоо хүртэл
Вашингтон хот дахь Смитсонийн үндэсний зоологийн парк дахь залхуу баавгай.
Вашингтон хот дахь Смитсонийн үндэсний зоологийн парк дахь залхуу баавгай.
Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Melursus
Зүйл: Залхуу баавгай
Латин нэр
Melursus ursinus
(Шоо, 1791)
Дэд зүйлүүд

Melursus ursinus inornatus Пухеран, 1855
Melursus ursinus ursinus (Шоо, 1791)

Ижил утгатай нэршил
  • Melursus lybius Майер, 1793
  • Bradypus ursinus Шоо, 1791

Физиологи засварлах

Тодорхойлолт засварлах

150–190 см урт биетэй, урт, сэгсгэр үстэй, хүрэн зээрдээс хар хүртэл зүстэй, цээжин дээрээ өвөрмөц "V"-хэлбэрийн цагаан тэмдэгтэй, цагаавтар хоншоор, хар хамартай. Хоншоор нь урт, нүцгэн уруултай, дээд үүдэн шүд байхгүй зэрэг нь шавьжаар хооллодогтой нь холбоотой. Урд хөл нь дотогшоо майга, 4 инч урт, эргэж хураадаггүй, тахир савартай нь газар малтах, модонд авирахад зохицсон.[3] Маахай нь 80–140 кг хүнд байхад, эвш нь дөнгөж 55–95 кг жинтэй.[2] Хөлний мөр нь хүнийхтэй их төстэй. Сүүл нь 15-18 см урт байдаг нь баавгайн овог дотроо хамгийн урт юм.[3] Байгалийн наслалт нь тодорхойгүй боловч хүний эрхэнд байхдаа 40 хүртэл насалсан нь бүртгэгдсэн.[3]

Нэмэлт унших материал засварлах

Эшлэл засварлах

  1. Garshelis, D.L., Ratnayeke S. & Chauhan, N.P.S. (2008). Melursus ursinus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 26 January 2009-д авсан.Listed as Vulnerable (VU A2cd+4cd, C1 v3.1)
  2. 2.0 2.1 BearPlanet: Sloth Bear
  3. 3.0 3.1 3.2 3.3 Brown, Gary (1996). Great Bear Almanac. p. 340. ISBN 1558214747.

Гадны холбоос засварлах

Викизүйлд Melursus ursinus-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Melursus ursinus – Викимедиа дуу дүрсний сан
  • Field Trip Earth - Field Trip Earth is a conservation education website operated by the North Carolina Zoological Society.
  • Sloth Bear at Animal Diversity Web