Зайсангийн заг - (Англи: Haloxylon ammodendron) нь 2-3 метр өндөр ургадаг модлог ургамал (Зарим хэвлэлд сөөг гэж нэрлэх явдал буй). Саарал өнгийн нимгэн цагаан холтостой хатуу тахир иштэй. Залуу намхан заг дотроос эхлэн мөчирлөсөн иштэй байхад хөгшин нь дээд хэсгээрээ салаалсан байдаг. Загны навч хоёр жижиг сөртөн болтлоо дүрс хувирсан байх учраас нэг наст мөчир нь навчны үүргийг гүйцэтгэгч эрхтэн болсон бөгөөд нойтондоо хурц ногоон өнгөтэй шүүсэрхэг байна.

Зайсангийн заг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Eudicots
(зэрэглэлгүй) Core eudicots
Баг: Caryophyllales
Овог: Amaranthaceae
Дэд овог: Salsoloideae
Төрөл: Haloxylon
Зүйл: H. ammodendron
Латин нэр
Haloxylon ammodendron
(C.A.Mey.) Bunge, 1851

Зургаадугаар сарын эхээр ургаж эхлэн, 7 сард цэцэглэж, 9 сард үрээ тараана. Элстэй тэгш газар, тойрмын зах, толгодын үйрмэг чулуутай хажуу, сайрын өргөн адаг, уулсын элс хайргатай бэл зэрэг газраар ургана. Элстэй газраар заг өтгөн ургах бөгөөд 1 га-аас 3-5 центнерийн ногоон массын гарцтай байхад, тойром газрынх арай шингэн, сайр чулуутай хөрсөнд бүр ч шингэн 1 га-д 0,8-1,5 центнер ногоон массын ургацтай байдаг.

[1]

Тархац засварлах

Заг нь 50см хүртэл бүдүүрч ургадаг монголын говийн элс шал тойром чулуут зүйлийн 5 сая шахам га талбайд Зайсангийн заг буюу хар заг ганц төрөл аруу таруу ургадаг. Загь навчгүй учир говь цөлийн нөхцөлд ус чийгээ ууршуулж алдаггүй. Навчны үүргийг нь мөчир гүйцэтгэдэг байна. Загийн иш мөчир нь нимгэн цагаан хальсаар бүрмэл учраас заган шугуй мөнгөн ой мэт харагддаг.

Загийн үр засварлах

Заг голдуу үрээрээ нөхөн төлжиж нэг модноос дунджаар 100 мянгаас дээш үр гардаг байна. Судлаачид хэрэв заг ийм олон үр гаргадаггүй байсан бол говийн хүнд ширүүн нөхцөлд заг ургамал цаашид ургах боломжгүй байсан гэж үздэг. Загийн үр бусад ургамлынхаас өөр бөгөөд хальс дотроо хоёр салаа ногоон навчны үүсвэртэй.

Бусад засварлах

Түлшинд хэрэглэдэг бүх ургамлын дотроос хамгийн илчтэй нь заг юм.

Ашигласан эх сурвалж засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 153]