Жүрж буюу Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй, С витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Цитрус нь 10м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Жүрж нь Азиас гаралтай юм. 15-16 зуунд Хятадаас Лисбон уруу дамжин, дэлхий даяар тархжээ. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь Америк, Бразил, Испани, Итали, Мексик зэрэг болно. Жүржийг хальсыг нь арилган шууд идэж хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр, мөн нугасны махан хоол зэрэгт соус болгож хэрэглэнэ. Жүржийн хальс нь нэг төрлийн архи хийхэд бас ашиглагддаг байна.

Жүрж
Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.
Модонд ургаж буй жүрж ба цэцэг,навч.
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Magnoliophyta
Анги: Magnoliopsida
Баг: Sapindales
Овог: Жүржийнхэн
Төрөл: Цитрус
Зүйл: C. sinensis
Латин нэр
Citrus sinensis
(Карл Линней)
Жүрж

Жүржийн тариалалт засварлах

Жүржийн топ үйлдвэрлэгчид — 2005 (сая тонн)
Бразил  Бразил 17.8
Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс 8.4
Мексик  Мексик 4.1
Энэтхэг  Энэтхэг 3.1
Хятад  Хятад 2.4
Испани  Испани 2.3
Итали  Итали 2.2
Иран  Иран 1.9
Египет  Египет 1.8
Пакистан  Пакистан 1.6
Дэлхийн нийт 61.7
Эх сурвалж:
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)
[1]

Эшлэл засварлах

  1. FAO Statistics 2005 оны статистик. 2009 оны 9 сарын 4-нд авав.