Жон Пэйнтсил (Англи: John Paintsil, 1981 оны зургаадугаар сарын 15-нд төрсөн) нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Фулхэм багт хамгаалалтын байрлалд тоглодог.

Жон Пэйнтсил
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жон Пэйнтсил
Төрсөн огноо 1981 оны 6 сарын 15 (1981-06-15) (42 настай)
Төрсөн газар Берекам, Гана
Биеийн өндөр 1.78 м
Тоглодог байрлал Баруун жигүүрийн хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Фулхэм
Дугаар 4
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1999-2000
2000-2001
2001-2002
2002
2002-2004
2004-2006
2006-2008
2008-
ГанаБерекам Арсенал
ГанаЛиберти
ГанаБерекам Арсенал
ПольшВизев
ИзраилМаккаби Тель-Авив
ИзраилХапоэль Тель-Авив
АнглиВест Хэм Юнайтед
АнглиФулхэм
10(0)
12(1)
19(1)
46(0)
46(4)
19(0)
63(0)
Үндэсний шигшээ
2001- Гана
60(0)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 9 сарын 11

Мэргэжлийн замнал засварлах

Маккаби Тель-Авив засварлах

Пэйнтсил 2002-2004 оны хооронд Израилын Маккаби Тель-Авив багт тоглохдоо бүхий л лигүүдэд түрүүлж байжээ.[1] Тус багт лигийн 46,[2] Аваргуудын Лигийн таван тоглолтонд тус тус оролцож байв.

Хапоэль Тель-Авив засварлах

2004 оны арванхоёрдугаар сард Израилын Хапоэль Тель-Авив[3] багт ирж, 2006 онд лигт аман хүзүүдэж, «Израилын цомд» түрүүлж байв.[4] Пэйнтсил тус багийн нэрийн өмнөөс 42 тоглолтонд оролцож гурван гоолыг хийжээ.

Вест Хэм Юнайтед засварлах

2006 оны ДАШТ-ий дараа Израилын шигшээ багийн Йосси Бенаюн багтаа хамтран зүтгэх саналыг тавьж Пэйнтсил төд удалгүй зөвшөөрч[5] Вест Хэм Юнайтед багт тоглохоор болсон юм. Тэр энэ багт хоёр жил байх хугацаандаа 14 дугаарын өмсгөлтэйгээр Тайрон Мирс (Англи) болон Жонатан Спектор (Америк) нарын хамт цөөхөн удаа гараанд гарч тоглож байв.

Фулхэм засварлах

2008 оны долоодугаар сарын 15-нд Пэйнтсил Фулхэм багтай 6.3 сая фунтийн гэрээ байгуулан эгнээнд нь элссэн байна.[6]

Шигшээ баг засварлах

Пэйнтсил нь Ганын шигшээгийн 21-ээс доошхи насны багт байхдаа Аргентинд зохиогдсон «2001 оны өсвөрийн ДАШТ-д» аман хүзүүдсэнийхээ дараахан шигшээ багтаа дуудагдан 2002 онд Мали улсад зохиогдсон «Африкийн аваргын тэмцээнд» амжилттай оролцож байв. Түүнчлэн тэрээр улсынхаа Олимпийн шигшээ багт багтаж 2004 оны Зуны олимпт өрсөлдөж, Грекийн багтай нэг хэсэгт тааран «B» хэсгийн гурваар шалгарч тэмцээнээ өндөрлөж байв. Пэйнтсил 2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолтуудад хүртэл тоглоод амжжээ.

Шагналууд засварлах

Фулхэм засварлах

Гана засварлах

Эшлэл засварлах

  1. Player Profile: John Pantsil, Ghanaweb.com. Retrieved 22 June 2007.
  2. Soccerbase: John Pantsil (Memento 1. Аравдугаар сар 2007 цахим архивт), Racing Post. Retrieved 22 June 2007.
  3. Player Profiles: John Pantsil, West Ham United Official Site. Retrieved 22 June 2007.
  4. Player Profile: John Paintsil[permanent dead link], Sky Sports. Retrieved 22 June 2007.
  5. "Hammer Paintsil nets work permit", BBC Sport, 9 August 2006. Retrieved 22 June 2007.
  6. "Zamora & Pantsil sign for Fulham". BBC Sport. 2008-07-15. Retrieved 2008-07-15.

Холбоос засварлах