Жонни Депп

Америкийн жүжигчин

Жон Кристофер "Жонни" Депп II (Англи: John Christopher "Johnny" Depp II, 1963 оны зургаадугаар сарын 9-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, хөгжимчин юм. Тэрээр Алтан бөмбөрцөг болон Screen Actors Guild наадмын Шилдэг эрэгтэй жүжигчин шагналын эзэн бөгөөд анх 1980-аад оны 21 Jump Street телевизийн сериалаараа тухайн үеийн хүүхдийн киноны од болон тодорч байв. Үлгэрийн болон хүүрнэлт зохиолоор сэдэвлэн бүтээгдсэн Хайчин гарт Эдвард (1990), Нойрмог хөндий (1999), Карибын тэнгисийн дээрэмчид цуврал (2003-одоо), "Нэвэрландийн эрэлд" (2004) Чарли хүү ба шоколадны үйлдвэр (2005), Алиса гайхамшигийн оронд (2010) болон Ранго (2011) зэрэг кинонуудад гол дүрүүдийг чадварлаг бүтээсэн Деппийн хамтрагч нь найруулагч Тим Бартон билээ.

Жонни Депп
Нийтийн дайсан киноны Парис дахь нээлтийн үеэр, 2009.
ТөрсөнЖон Кристофер Депп II
1963 оны 6 сарын 9 (1963-06-09) (60 настай)
Америкийн Нэгдсэн Улс, Кентукки, Овенсборо
АжилЖүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер, хөгжимчин
Он жил1984–одоо
Эхнэр (нөхөр)Лори Анне Алисон (1983–86) Амбэр Хеард (2015-2016)
ХамтрагчШерилин Фенн (1985–88)
Винона Райдер (1989–93)
Кэйт Мосс (1994–98)
Ванесса Паради (1998–2013)
ХүүхэдЛили Роуз Мелоди Депп (1999 онд төрсөн)
Жон Кристофер "Жак" Депп III (2002 онд төрсөн)[1]


Намтар засварлах

Тэр сурч байсан дунд сургуулиасаа гарч рок хамтлаг байгуулснаар эхэлжээ. Түүний "The Kids" хамтлаг тийм ч их амжилт олоогүй тул тэрээр хамтлагтайгаа Лос Анжелес хотод очиж юу болохыг шийдэв. Тэр хамтлагийнхаа гишүүний эгч Лори Анне Алисонтой гэрлэсэн ба түүгээр дамжуулж алдарт жүжигчин Николас Кэйжтэй танилцжээ. Николас түүнийг жүжиглэх авъяастай гэж үзээд өөрийн төлөөлөгчтэй уулзуулан улмаар түүний анхны киноны найруулагчтай уулзан жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. Анх жижиг кинонуудад бага мөнгөөр дүр бүтээж амьдралаа зогоодог байсан ба энэ нь гэмт хэрэг хийхгүйгээр мөнгө олох илүү дээр арга гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. 2002 онд тэрээр анхныхаа Оскарт Карибын тэнгисийн дээрэмчид хараалт хар сувд кинонд Ахмад Жак Спарровын дүрээр дэвшжээ. Үүний дараа 2005 онд титаник киноны Рөүсийн дүрээр алдаршсан Кэйт Винслэтийн хамт"Нэвэрландийн Эрэлд" кинонд петер пан зохиолын зохиолч Ж.М. Барригийн дүрийг бүтээн 2 дох удаагаа оскарийн шагналд дэвшсэн авч хараахан авч чадаагүй. Мөн 2008 онд "Свийний Тодд флит гудамжний чөтгөрийн үсчин" кинонд дотны анд Тим Бартон болон олон кинонд хамтран ажилласан Тим Бартонгийн эхнэр (2015он хртэл) Хэлэна Бонхам Картертэй хамтран гол дүрийг бүтээж 3 дахь оскартаа дэвшсэнч мөн л авч чадсангүй. Гэвч тэрээр олон бусад кинонд тоглож олон өөр өөр шагналуудыг авч байсан ба түүний шагналийн тоо 67, номинацийн тоо 120 хэдийнээ хүрчээ.

Тоглосон кинонууд засварлах

 
Гилберт Грэйпийнхэн кинонд тоглож буй нь, 1993 он. (Зүүн гар талд нь Леонардо Ди Каприо)

http://i1018.photobucket.com/albums/af304/katewinsletff/Arts/030.jpg Титаник кинонд Рөүсийн дүрээр алдашсан Кэйт Винслэтийн хамт " Нэвэрландийн эрэлд "(2004) кинонд.

Ном зүй засварлах

  • Burton, Tim; Salisbury, Mark (2006). Burton on Burton (Second Revised ed.). Faber. ISBN 0571229263. Retrieved July 27, 2010. {{cite book}}: Invalid |ref=harv (help)

Холбоос засварлах

  Commons: Жонни Депп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Карибын тэнгисийн дээрэмчид

  1. "Baby boy for Depp and Paradis". BBC News. September 18, 2002. Retrieved November 21, 2008.