Жонатан Марк "Жонни" Баклэнд (Англи: Jonathan Mark "Jonny" Buckland) нь 1977 оны 9 сарын 11-нд төрсөн, Английн гитарчин, хөгжимчин хүн юм. Түүнийг ихэнх хүмүүс Колдплей хамтлагийн гоцлол гитарчин гэдгээр нь сайн мэддэг.

Жони Баклэнд
Viva La Vida аялан тоглолтын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖонатан Марк Бакланд
Төрсөн1977 оны 9 сарын 11 (1977-09-11) (46 настай)
Англи, Лондон, Излингтон
Хөгжмийн урсгалАлтернатив рок
МэргэжилГитарчин, хөгжимчин
Зэмсэггитар, төгөлдөр хуур, вокал, пийпаа, харанга, цохиур хөгжим, мандалин
Идэвхтэй1995-одоо
СтудиParlophone, Capitol
Хамтардаг уран бүтээлчидКолдплей

Амьдралын эхэн үе засварлах

Баклэнд нь Лондон хотын Излингтон дүүрэгт төрсөн бөгөөд тэнд 4 нас хүртлээ амьдарсан. Дараа нь тэдний гэр бүл Хойд Уэльсийн Пантимвин тосгон руу нүүсэн байна. Тэрээр 11 настайгаасаа гитар тоглож эхэлсэн бөгөөд Ride, The Stone Roses, My Bloody Valentine хамтлаг болон Жорж Хариссоны үнэнч шүтэн бишрэгч байсан байна. Түүнийг анх гитар сурч байхад том ах Тим нь урам хайрладаг байжээ. Тэр Исгол и Ваун болон сүүлд Уэльс хотхон Молдод суурьшсан Алун сургуулиудад суралцаж байв. Дараа нь тэр Лондоны коллежийн их сургуульд математик болон одон орны чиглэлээр сурахаар орсон байна. Тэнд л тэр ирээдүйн хамтлагийн хүмүүс болох Крис Мартин, Гай Бэрримэн, Вилл Чэмпион нартайгаа танилцжээ. Тэд нийлэн Колдплей хамтлагийг үүсгэсэн юм. Лондоны коллежийн их сургуульд сурч байхдаа Крис Мартинтай нийлэн сургуулийнхаа үүдний сахиулаар ажиллаж байжээ.