Жиованни Рамузио

Жиованни Баттиста Рамузио (итали. Giovanni Battista Ramusio; 1485 оны 7-р сарын 20-нд Венецид төрж, 1557 оны 7-р сарын 10-нд Падуяд нас барсан) — Венецийн газар зүйч, түүхч бөгөөд төрийн зүтгэлтэн. Газар зүйн их нээлтийн үед замын тэмдэглэл бичих хэлбэрийг үүсгэсэн хүн.

Жиованни Баттиста Рамузио

Намтар засварлах

1485 онд Венец хотын шүүгчийн гэр бүлд төрсөн. Гучин настайдаа тэрээр Венецийн Бүгд Найрамдах Улсын канцлер болов. 1515 оноос Аравтын зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Паоло хэмээх хүүтэй байсан.

Тэрээр Франц, Швейцар болон Ромд Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан. Мэргэжлийн нарийн урлагтай дипломат, хэд хэдэн хэлний гүнзгий мэдлэгтэй тэрээр Францын XII Луи хааны дэргэд Венецийн Бүгд Найрамдах Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд тэрээр Хойд Америк дахь Францын тэлэлтийг сонирхож эхэлсэн. Энэ үед Бүгд Найрамдах Венец улс Америк руу чиглэсэн далайн замыг сонирхож байсан бөгөөд энэ нь Венецийн худалдааны сонирхол татахуйц шинэ зах зээл гэж тооцогддог байсан, учир нь энэ нь Газар дундын тэнгис дэх Османы давшилт, дарамт шахалтаас болж зовж шаналж байв. Дипломат харилцааныхаа ачаар тэрээр I Франсуа хааны Шинэ Франц руу илгээсэн Бретоны далайчин Жак Картьегийн хийсэн аяллын тухай тайланг авдаг байжээ.

Үүний зэрэгцээ тэрээр газар зүйн зураг зурах чадвартай учраас бүх шинэ худалдааны боомтуудын нарийвчилсан газрын зургийг эмхэтгэн гаргасан байна.

Түүний гол ажил бол «Аян Замын луужин ба Аялал» (Delle Navigationi et Viaggi) хэмээх, орчин үеийн газар зүйн тухай анхны нийтлэлүүд юм. Үүнийг анх Венецид 3 боть болгон хэвлүүлсэн (1-р боть 1550 онд, 2-р боть 1556 онд, 3-р боть 1559 онд).

Энэхүү "Аян Замын луужин ба Аялал" ном нь Марко Поло, Никколо Конти, Фернан Магеллан, Альвар Нунез Кабеза де Вака, Жосафат Барбаро зэрэг янз бүрийн аялагчдын хийсэн газар зүйн ажиглалт, тайлбарын цуглуулга, мөн "Африк - дэлхийн гуравдахь хэсэг" зохиолын орчуулга юм. Үoгээрээ Ази, Африк, Америкийн газар зүйн нээлт, хайгуулын түүхийг дүрсэлсэн үнэ цэнтэй эх сурвалж болсон юм.