Жабари Али Паркер (Англи: Jabari Ali Parker[1]; 1995 оны гуравдугаар сарын 15-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Милуоки Бакс» багт довтлогчоор тоглодог.

Замнал засварлах

Дьюкийн их сургуульд элссэн жилдээ 19.1 оноо, 8.7 самбар, 1.2 дамжуулалт, 1.2 хаалт, 1.1 тасалтыг 35 тоглолтонд дунджилж спортын мэдээллийн хэрэгсэлүүдээс өндөр үнэлгээ авсан түүнийг 2014 оны зургаадугаар сарын 26-нд НБА-гийн драфтаар №2-оор шалгарч, «Милуоки Бакс» багт элссэн юм.[2][3] Аравдугаар сарын 29-нд НБА-гийн анхны гараагаа «Шарлотт Хорнетсийн» эсрэг 37 минут тоглохдоо 8 оноо, 4 самбар, 1 дамжуулалт болон 1 таслалт хийж нэмэлт цагт ялагдсан (106:108) юм.[4] Хоёр дахь тоглолтондоо 11 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар анхны дабл-даблаа бүртгүүлэв.[5]

Лавлах холбоос засварлах

  1. Jabari Parker Bio: Duke University
  2. "Cavs take Wiggins with No. 1 pick in NBA draft". NBA.com. 2014-06-26. Retrieved 2014-06-27.
  3. Helfgot, Mike (2014-06-26). "Jabari Parker to Bucks at No. 2: 'Excited to represent Chicago'". Chicago Tribune. Retrieved 2014-06-27.
  4. "Walker lifts Hornets over Bucks in OT, 108-106". NBA.com. 2014-10-29. Retrieved 2014-10-30.
  5. "Mayo scores 25, Bucks beat Sixers 93-81". ESPN. Associated Press. 2014-10-31. Retrieved 2014-11-01.

Гадны холбоос засварлах