Ертөнцийг Байлдан Дагуулагчийн Түүх

"Ертөнцийг Байлдан Дагуулагчийн Түүх" буюу "Тарих-и Жахангушей" (перс: تاریخ جهانگشای) хэмээх уг зохиолыг 1252-1260 онд Монголын эзэнт гүрний Хузистан, Багдад хотуудын даргач байсан перс гаралтай түшмэл Ата малик Жувейнигийн бичсэн 3 боть ном юм. Зохиогч Ата малик Жувейни нь 1226 онд Хорасаны Жовейн хотод төрж, Монголын төрийн албанд зүтгэж байсан хүн юм. Зохиогч нь бүтээлээ бичихдээ өөрийн биеэр үзсэн, сонссон, үйл явдалд биеэр оролцсон хүмүүсийн дуртгал, монгол хаадын төрийн бодлого, аян дайны тухай дэлгэрэнгүй бичсэн 3 ботиос бүрдсэн, бусад эх сурвалжид байхгүй зүйлсийг багтаасан сурвалж бичиг мөн.

Ертөнцийг Байлдан Дагуулагчийн Түүх
تاریخ جهانگشای  
Номын хэсгээс
ЗохиолчАта малик Жувейни
ХэлПерс хэл
Хэвлэсэн огноо1252-1260

Агуулга засварлах

1-р ботьд Чингис хаанаас Гүюг хаан тэнгэрт халих хүртлэх үйл явдал,

2-р ботьд Монголчуудын дундад ази, бага ази дахь аян дайн, Хорезм, Хорасан дахь монгол хаадын бодлого,

3-р ботьд Аламутын ассассиныг устгасан Хүлэгү ханы аян дайн, Багдадыг эзлэсэн байлдаан зэрэг үйл явдлыг багтаажээ.

Энэ номоос хожуу бичигдсэн Судрын чуулган, Вассафын түүх зэрэг монголын түүхтэй холбоотой түүхийн номууд олон зүйл эшлэж авсан байдгийг тодотгох хэрэгтэй.

Холбоотой хуудас засварлах

Эшлэл засварлах