Елдос Сметов
Елдос Сме́тов (1992 онд төрсөн) — Казахстаны жүдочин. Дэлхийн аварга.
тамирчны тухай | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн нэр | Елдос Бахтыбаевич Сметов | ||||||||||||||||||
Төрсөн өдөр | 1992 оны 9 сарын 9 | ||||||||||||||||||
Төрсөн газар | Казахстан, Жамбал, Тараз | ||||||||||||||||||
Яс, үндэс | казах үндэстэн | ||||||||||||||||||
Улс, орон | Казахстан (БНКазУ) | ||||||||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй жүдо | ||||||||||||||||||
Хураасан медаль
| |||||||||||||||||||
2016-08-13-ы байдлаар мэдээлэв. |
Тамирчин засварлах
Елдос Сметов жүдогийн 60 кг жинд барилддаг. 2010, 2011 оны залуучуудын ДАШТ-ээт алт, хүрэл медаль хүртжээ.
2012 оноос насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаж 2013 оны Бангкокийн Азийн АШТ-ээс хүрэл, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс алт, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос мөнгөн медаль хүртэв.
Хувь хүн засварлах
Елдос Бахтыбаевич Сметов 1992 оны 9 сарын 9-нд Казахстаны Жамбал мужийн Тараз хотод төрсөн. Аав нь жолооч, ээж нь гэртээ. Ах нь мөн жүдогоор хичээллэж байв. Елдос Сметов 5 наснаасаа жүдогоор хичээллэсэн. Мөн бокс, кикбокс, чөлөөт бөх, самбаар хичээллэжээ.
Мөн спортын хажуугаар Казахстаны Улсын Их Сургуульд биологи, биотехнологийн мэргэжлээр суралцсан.