[[Ангилал:]]

Дэлүүн болдог
Дэлүүн болдог дээрх овоо
Дэлүүн болдог дээрх овоо

Дэлүүн болдог дээрх овоо

Үнэмлэхүй өндөр 982,8 м
Байрлал Дадал сум, Хэнтий аймаг
Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Нуруу Хэнтийн нуруу
Солбицол 49° 1′ 19″ У, 111° 37′ 29″ ЗКоординат: 49° 1′ 19″ У, 111° 37′ 29″ З
Дэлүүн болдог (Монгол Улс)
Дэлүүн болдог (Монгол Улс)
Дэлүүн болдог
Дэлүүн болдог
Онцлог Чингис хааны төрсөн газар

Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлжээ. Өдгөө Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг нэгэн болдог (дов, гүвээ)-ийг мөн гэлцэж тахин шүтээд чандлан сахидаг.

Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол үндэстэнд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.