Дорнын өрөвтас (Ciconia boyciana) нь том цагаан шувуу бөгөөд далавч нь хар өнгийн өдтэй. Энэ шувуу нь Европын Цагаан өрөвтастай маш төстэй бөгөөд ойр холбоотой тул дэд зүйл нь хэмээгддэг. Дорнын өрөвтас нь цагаан өрөвтасаас биеэр том, 100-129 см өндөр, 4.4-5 кг жинтэй байна. Нүдний орчмоор улаандуу арьстай, хар хошуутай. Эр, эм хоорондоо төстэй ба эм нь арай жижиг байдаг. Урьд Япон, Хятад, Солонгос, Орос улсын нутгаар таарж байсан ч өдгөө Япон болон Солонгосын хойгт устаж үгүй болжээ. Иймд 2007 оны 5 сард Японд 40 жилийн дараа дорнын өрөвтасыг авчирч нутагшуулах үйл ажиллагаа хийсэн байна. Дорнын өрөвтас нь үржлийн үеэс бусад үед ганцаар амьдарна. Голдуу 2-6 өндөг гаргана.

Дорнын өрөвтас

Ховордолтын зэрэглэл

Ховор
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Өрөвлөг хэлбэртэн
Овог: Өрөвтасынхан
Төрөл: Ciconia
Зүйл: C. boyciana
Латин нэр
Ciconia boyciana
Swinhoe, 1873

Гол идэш хоол нь загас, мэлхий, шавж, зарим жижиг шувуу болон мэрэгч юм.

Цахим холбоос засварлах

  Commons: Ciconia boyciana – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Ciconia boyciana-тай холбоотой мэдээлэл байна.