Донровын Төрмөнх

Донровын Төрмөнх нь Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1987 АХ-ын 66 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ж.Хайдаваар тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1979 Налайх дүүргийн баяр наадамд долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1984 Увс аймгийн баяр наадамд улсын начин Ц.Лхамаагаар долоо даван түрүүлсэн. 128
1988 Увс аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Л.Сосорт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1992 Увс аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Ө.Сумъяад өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1995 Увс аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Т.Баярмагнайд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1996 Увс аймгийн баяр наадамд зургаа давж, улсын арслан Б.Ганбатад өвдөг шороодон үзүүрлэсэн. 128