Доной нисэх буудал

Доной нисэх буудал нь Завхан аймгийн төв Улиастайгаас баруун тийш 25 км-т байрладаг, орон нутгийн нисэх буудал юм.

Доной нисэх буудал
IATA: ULZICAO: ZMDN
Доной is located in Mongolia
Доной
Доной
Доной нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Үйлчлэх хүрээ Улиастай
Байршил Завхан аймаг, Алдархаан сум
Өндөр д.т.дээш 1,747 м / 5,724 фут
Координат 47°42′46″N 96°31′27″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
16/34 3,200 10,498 Өвс
Статистик (2012)
Зорчигчид 11,039
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Түүх засварлах

Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6-р сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд 5 гэртэй, 3 орон тоотой байгуулагдаж даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 9-р сард аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрчээ. Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай.

2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, Донойн хөндийд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

2020 оны 8-р сард “Доной нисэх буудал" Бельги улсын ADB фирмийн гэрэл суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулж шөнийн нислэг хүлээн авах боломжтой болсон.

Доной нисэх буудлын 2,860 метр урттай, 30 метрийн өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилууллаа.

Өнөөдөр тус нисэх буудалд Хүннү Айр, Аеро Монголиа гэсэн хоёр компани долоо хоногт нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж байна.

Хүчин чадал засварлах

Доной нисэх буудал хөөрч буух 3200 метр урт шороон зурвастай. Онгоцны буудал шинэчлэлийн хүрээнд онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 11-р сард ашиглалтанд оруулсан.[2]

2019 онд “Доной нисэх буудал"-ын хатуу хучилттай зурвасыг ашиглалтад оруулсан байна. Тус буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад өгчээ.

Нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай болсноор ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдсэн юм.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд засварлах

Зургийн цомог засварлах

Эх сурвалж засварлах

Ишлэл засварлах

  1. "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2010". Иргэний нисэхийн ерөнхий газар. Archived from the original on 2012-08-08. Retrieved 2013-11-02.
  2. "Дэд бүтэц". Завхан аймаг. Archived from the original on 2013-11-28. Retrieved 2013-11-02.