Додийн Базар — БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар /1975/ цолтон анхны багш, Гавьяат Багш /1961/.

Додийн Базар
Төрсөн он1912 он
Төрсөн газарХаант Орос, Аг
Яс үндэсмонгол үндэстэн
(буриад ястан)
Улс оронМонгол Монгол (БНМАУМУ)
Өнгөрсөн өдөр1997 оны 7 сарын 23
(85 насалсан)
Төгссөн ньУБДС (1965)
Ажил үйлбагш
Ах дүүДодийн Чойдог (дүү)
Алдар цол
Монгол улсын хөдөлмөрийн баатар (1975)
Монгол улсын гавьяат багш (1961)

Намтар засварлах

Буриад Монголын Агийн аймгийн нутаг төрж, Дорнод аймгийн Баяндун суманд суурьшжээ.

  • 1924 онд Улз хошууны тэнхимд орж суралцаж
  • 1928 онд Улаанбаатар хотын дунд сургууль
  • 1930 онд Зүүнхараа дахь агрономичийн дамжаанд суралцаж төгссөн
  • 1965 онд УБДС дүүргэжээ
  • 1930 оноос Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймаг, Улаанбаатар хотын бага, дунд сургуулиудад багш, захирал, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 1956-1981 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажиллажээ.

Бүтээлүүд засварлах

“Түмэн бодис” сурах бичиг, “Түмэн бодис заах арга” ном, судалгаа, арга зүйн олон арван өгүүлэл бичсэн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарт одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Ерөнхий боловсролын байгууллагыг хөгжүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн заах арга, ур чадварыг дээшлүүлэхэд олон жилийн эрдэм мэдлэг, хүч зүтгэлээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ.

Гавьяа Шагнал засварлах

  • Сүхбаатарын одон 2 удаа
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • “Алтан гадас” одон
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 15, 25, 40, 50 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан.

Сонирхолтой баримт засварлах

Түүний төрсөн дүү нь Төрийн шагналт, УГЗ, зураач Д.Чойдог билээ.