Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Дани хэл: Danmark fodboldlandshold) нь Дани улсыг төлөөлж хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцдог баг бөгөөд Данийн Хөлбөмбөгийн Холбоо (DBU) хариуцдаг. Өстербро дахь Паркен цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг тус багийг өдгөө Мортен Ольсен дасгалжуулж байна.

Дани
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
Хоч De Rød-Hvide (Улаан-цагаанууд),
Данийн динамитууд,
Olsen-Banden (Ольсены ганг),
Olsens Elleve[1](Ольсены арван нэг)
Эвсэл (тив) УЕФА (Европ)
Холбоо Данийн Хөлбөмбөгийн Холбоо
(Dansk Boldspil-Union)
Дасгалжуулагч Мортен Ольсен
Ахлагч Кристиан Поулсен
Домогт
тоглогч
Петер Шмейхель (129)
Домогт
мэргэн бууч
Поул Нильсен (52)
Йон Даль Томассон (52)
Чансаа (ФИФА) 27
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
Албан ёсны бус:
Дани Дани 5–1 Смырна Османы эзэнт гүрэн
(Грек, Афин; 1906 оны 4 сарын 23)
Албан ёсны:
Дани Дани 9–0 Франц B Франц
(Англи, Лондон; 1908 оны 10 сарын 19)
Илт ялалт
Дани Дани 17–1 Франц Франц
(Англи, Лондон; 1908 оны 10 сарын 22)
Илт ялагдал
Албан ёсны бус:
Дани Дани B 1–11 Баскийн Өөртөө Засах Нийгэмлэг Баск улс
(Дани; 1937 оны 8 сарын 29)
Албан ёсны:
Герман Герман 8–0 Дани Дани
(Герман, Бреслау; 1937 оны 5 сарын 16)
ДАШТ
Оролцоо 4 (Анх: 1986)
Амжилт Шөвгийн 8, 1998
Европын АШТ
Оролцоо 7 (Анх: 1964)
Амжилт Ялагч, 1992

Тус баг нь олимпоос 1908, 1912 онуудад мөнгөн медаль хүртэж, 1914 оны 4 сараас 1920 оны 4 сарыг хүртэлх ихэнх хугацаанд чансаагаараа дэлхийн улс орнуудын шигшээ багуудыг тэргүүлж байв. 1921–1930 онд амжилт нь бага зэрэг буурсан ч чансаагаараа 3-13-т бичигдсээр байлаа. Харин 19551983 онд багийн амжилт доод түвшиндээ хүрч, шилдэг 25-д багтахаа больсон байна. Энэ "хар" үед Данийн шигшээ баг 2 удаа гайгүй амжилт үзүүлсэн бөгөөд 1960 оны олимпоос мөнгөн медаль хүртэж, 1964 оны Европын АШТ-д 4-р байр эзэлсэн. 1983 оноос эхлэн Данийн шигшээ баг хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтах болж, 1992 оны Европын АШТ-ий хагас шигшээд өмнөх аварга Нидерландыг, улмаар шигшээд дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Германы багийг хожиж түрүүлсэн юм. Тэд 1995 оны Конфедерацийн цом]]ын шигшээд Аргентины багийг хожиж түрүүлж байсан удаатай. Тэд дэлхийн АШТ-д хамгийн өндөр амжилтаа 1998 онд үзүүлсэн бөгөөд шөвгийн 8-д Бразилын багтай тун сайн өрсөлдөж, ойрхон хожигдсон билээ.

Амжилт засварлах

Дэлхийн АШТ засварлах

Зохиогдсон улс, он Шат Байр ТТ Х Т* Х-д ОГ АГ
  1930 Оролцоогүй - - - - - - -
  1934 Оролцоогүй - - - - - - -
  1938 Оролцоогүй - - - - - - -
  1950 Оролцоогүй - - - - - - -
  1954 Оролцоогүй - - - - - - -
  1958 Шалгараагүй - - - - - - -
  1962 Шалгараагүй - - - - - - -
  1966 Шалгараагүй - - - - - - -
  1970 Шалгараагүй - - - - - - -
  1974 Шалгараагүй - - - - - - -
  1978 Шалгараагүй - - - - - - -
  1982 Шалгараагүй - - - - - - -
  1986 Шөвгийн 16 9 4 3 0 1 10 6
  1990 Шалгараагүй - - - - - - -
  1994 Шалгараагүй - - - - - - -
  1998 Шөвгийн 8 8 5 2 1 2 9 7
   2002 Шөвгийн 16 10 4 2 1 1 5 5
  2006 Шалгараагүй - - - - - - -
  2010 Хэсгийн тоглолт 24 3 1 0 2 3 6
  2014 - - - - - - - -
  2018 - - - - - - - -
  2022 - - - - - - - -
Нийт 4/19 - 16 8 2 6 27 24

Зуны олимп (албан бус) засварлах

Он Шат ТТ Х Т* Х-д ОГ АГ
1900 Уригдаагүй - - - - - -
1904 Уригдаагүй - - - - - -
1906 Алт 2 2 0 0 14 1
Нийт 1/3 2 2 0 0 14 1

Эхний 3 олимпийн хөлбөмбөгийн тэмцээн нь албан бус байсан бөгөөд цөөхөн улс оролцсон төдийгүй, шигүээ баг нь биш, клубүүд оролцож байв. 1908 оноос хөлбөмбөг олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтах болж, албан ёсны шигшээ багууд оролцох болжээ.

Зуны олимп (албан ёсны) засварлах

Он Шат ТТ Х Т* Х-д ОГ АГ
1908 Мөнгө 3 2 0 1 26 3
1912 Мөнгө 3 2 0 1 13 5
1920 1-р тойрог 1 0 0 1 0 1
1924 Оролцоогүй - - - - - -
1928 Оролцоогүй - - - - - -
1936 Оролцоогүй - - - - - -
1948 Хүрэл 4 3 0 1 15 11
1952 Шөвгийн 8 3 2 0 1 7 6
1956 Оролцоогүй - - - - - -
1960 Мөнгө 5 4 0 1 11 7
1964 Шалгараагүй - - - - - -
1968 Оролцоогүй - - - - - -
1972 2-р тойрог 6 3 1 2 11 7
1976 Шалгараагүй - - - - - -
1980 Оролцоогүй - - - - - -
1984 Шалгараагүй - - - - - -
1988 Шалгараагүй - - - - - -
Нийт 7/17 25 16 1 8 83 40

1988 оны олимпоос хойш олимпийн хөлбөмбөгийн тэмцээн нь зөвхөн U21 буюу залуучуудын шигшээ баг оролцдог тэмцээн болсон.

Европын АШТ засварлах

Зохиогдсон улс, он Шат Байр ТТ Х Т* Х-д ОГ АГ
  1960 Шалгараагүй - - - - - - -
  1964 Хагас шигшээ 4 2 0 0 2 1 6
  1968 Шалгараагүй - - - - - - -
  1972 Шалгараагүй - - - - - - -
  1976 Шалгараагүй - - - - - - -
  1980 Шалгараагүй - - - - - - -
  1984 Хагас шигшээ 3 4 2 1 1 9 4
  1988 1-р тойрог 7 3 0 0 3 2 7
  1992 Аварга 1 5 2 2 1 6 4
  1996 1-р тойрог 9 3 1 1 1 4 4
   2000 1-р тойрог 16 3 0 0 3 0 8
  2004 Шөвгийн 8 8 4 1 2 1 4 5
   2008 Шалгараагүй - - - - - - -
   2012
  2016
Нийт 7/13 1 түрүү 24 6 6 12 26 38

Конфедерацийн цом засварлах

Зохиогдсон улс, он Шат ТТ Х Т* Х-д ОГ АГ
  1992 Шалгараагүй - - - - - -
  1995 Аварга 3 2 1 0 5 1
  1997 Шалгараагүй - - - - - -
  1999 Шалгараагүй - - - - - -
   2001 Шалгараагүй - - - - - -
  2003 Шалгараагүй - - - - - -
  2005 Шалгараагүй - - - - - -
  2009 Шалгараагүй - - - - - -
  2013
Нийт 1/8 3 2 1 0 5 1


Эшлэл засварлах

  1. DBU (2005-09-28). "Genvalg til Olsens Elleve". (Дани)

Цахим хуудас засварлах

  Commons: Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан