Далайн орнууд хэмээх нэршлээр номхон далайн хойд болон австралийн зүүн талаарх арлын орнуудыг хэлдэг. 7500 орчим арлын нийт хуурай газрын талбай нь 1,3 сая км² (Монгол Улсын газар нутгийн тавны дөрөв орчим) бөгөөд 70 сая километр квадрат тэнгисийн бүс нутагт тархсан байна. 2100 орчим арал дээр нь нийт 16,5 сая хүн амьдардаг. Далайн орнууд нь Австралийн хамтаар Австрали ба далайн орнууд гэсэн тивийн том бүс нутгийг үүсгэнэ.

Далайн орнууд
Нутаг дэвсгэр 1260000 км²
Хүн ам 16.5 сая
Нягтшил 13 хүн/км²
Цагийн бүс UTC+9 - UTC-6
Австрали ба далайн орнуудын арлууд

Нэр томьёо засварлах

Далайн орнууд засварлах

Далайн орнуудад хамаарах бүс нутгийг төрөл бүрээр тодорхойлсон байдаг. Жишээлбэл герман хэлтэй улсуудад зөвхөн Полинези, Меланез (Шинэ Гвинейн хамт) Микронезийг далайн орнуудад тооцдог. Шинэ Зеланд, Хавайн аль аль нь Полинезид орох бөгөөд учир нь энэ хоёр арлын уугуул иргэд нь Полинезичүүд байсантай холбоотой. Тийм ч учраас тэдний соёл энэ нутгуудад ихээхэн нөлөөлсөн байдаг. Хэдийгээр өнөөдөр Шинэ Зеланд нь европын цагаачдаар, Хавай нь америкийн цагаачдаар дүүрч эдгээр улсуудын эдийн засгийн бүсэд хамаарч байгаа ч уугуул нутгийн иргэдийн соёл өнөө үед ч нөлөөтэй хэвээр байгаа юм.

Маш ховор тохиолдолд Малайн архипелагийн зүүн хэсгийг оруулан тооцдог. Англи хэлтэй улсуудад заримдаа Австрали ба далайн орнуудыг товчлон Далайн орнууд хэмээн нэрлэх нь бий.

Газар зүй засварлах

Геологи засварлах

 
Пасха арлын Моай

Далайн орнуудыг геологи талаас нь авч үзвэл тив биш, учир нь Шинэ Каледони, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Тасмани нь эртний Гондвана тивийн эх газрын царцдасаас бүрэлджээ.

Улс төрийн гишүүнчлэл засварлах

Бүрэн эрхт улс засварлах

Күүкийн арлууд нь Шинэ Зеландын чөлөөт холбооны бүрэн эрхт тусгаар улс бөгөөд тус улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болоод 20 гаран улсууд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ Күүкийн арлууд нь НҮБ-ын гишүүн улс биш.

Далайн орнуудын бүс нутагт байдаг хоёр улсын хоорондох цорын ганц хуурай газрын хил нь Шинэ Гвиней дэх Индонез ба Папуа Шинэ Гвинейн хоорондын хил юм.

Байршил Улсын нэр Нийслэл Газар нутгийн
хэмжээ (км²)
Хүн амын тоо
(Мэдээ: 2002)
Хүн амын
нягтрал
(хүн/км²)
  Күүкийн арлууд  Күүкийн арлууд Аваруа 240 20.811 87
  Фижи  Фижи Сува 18.270 856.346 47
  Кирибати  Кирибати Өмнөд Тарава 811 96.335 119
  Маршаллын арлууд  Маршаллын арлууд Мажуро 181 73.630 407
  Микронезийн Холбооны Улс  Микронези Паликир 702 135.869 194
  Науру  Науру Ярен 21 12.329 587
  Шинэ Зеланд  Шинэ Зеланд Веллингтон 268.680 3.908.037 16,4
  Палау  Палау Нгерулмуд 458 19.409 42
  Папуа Шинэ Гвиней  Папуа Шинэ Гвиней Порт Морсби 462.840 5.172.033 11
  Соломоны арлууд  Соломоны арлууд Хониара 28.450 494.786 17
  Самоа  Самоа Апиа 2.944 178.631 61
  Тонга  Тонга Нукуалофа 748 106.137 142
  Тувалу  Тувалу Фунафути 26 11.146 429
  Вануату  Вануату Порт Вила 12.200 196.178 16

Хараат бүс нутаг засварлах

Байршил Улс
Харьяа улс
Нийслэл Газар нутгийн
хэмжээ (км²)
Хүн амын тоо
(Мэдээ: 2002)
Хүн амын
нягтрал
(хүн/км²)
  Америкийн Самао  Америкийн Самао
Америкийн Нэгдсэн Улс
Паго Паго 199 68.688 345
    Францын Полинези
Франц
Папеете 4.167 257.847 62
  Гуам  Гуам
Америкийн Нэгдсэн Улс
Хагатна 549 160.796 293
    Шинэ Каледони
Франц
Нумеа 19.060 207.858 11
    Ниуэ
Шинэ Зеланд
Алофи 260 2.134 8,2
    Хойд Марианы арлууд
Америкийн Нэгдсэн Улс
Сайпан 477 77.311 162
    Норфолк Арал
Австрали
Кингстон 35 1.866 53
  Питкэрний арлууд
Их Британи
Адамстаун 47 47 1,0
  Токелау  Токелау
Шинэ Зеланд
Факаофо[1] 10 1.431 143
  Уоллис ба Футуна  Уоллис ба Футуна
Франц
Мата Уту 274 15.585 57
Хараат бүс нутаг (хүнгүй арлууд)
  Австрали  Шүрэн Тэнгисийн Арлууд
Австрали
Виллис Исланд
Цаг уурын станц
3 4
Станцын ажилчид
1,3
  АНУ-ын жижиг арлууд  АНУ-ын жижиг арлууд
Америкийн Нэгдсэн Улс
байхгүй 28 40
эрдэмтэн, ажилчид
1,4
  Франц  Клиппертон
Франц
байхгүй 1,7 хүн амьдардаггүй 0
Үндэстний засаг захиргааны дэд нэгж, ихэнхдээ далайн бус орнууд
  Хавай  Хавай
Америкийн Нэгдсэн Улс
Хонолулу 28.311 1.285.498 45
    Пасха арал
Чили
Ханга Роа 164 3.791 23
  Индонез  Папуа
Индонез
Жаяпура 365.466 2.851.999 8
  Индонез  Өрнөд Папуа
Индонез
Маноквари 56.515 760.855 13

Цахим холбоос засварлах

  Commons: Далайн орнууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Далайн орнууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж засварлах

  1. fakaofo.tk