Даг Хаммаршёлд
Даг Ялмар Агне Карл Хаммаршёлд (шве. Dag Hjalmar Agne Carl Hammarskjöld, 1905 оны 7 сарын 29 – 1961 оны 9 сарын 18) нь Шведийн дипломатч, эдийн засагч, зохиолч бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрээр 1953 оны 4 сараас 1961 оны 9 сард онгоцны ослоор нас барах хүртлээ тус албыг хашжээ. Тэрээр Нобелийн энхтайвны шагналыг нөхөн хүртсэн цорын ганц хүн билээ[1]. Мөн тэрээр НҮБ-ын ЕНБД-ын албан тушаалын албыг хашиж байхдаа нас нөгчсөн ганц хүн юм.
|
Даг Хаммаршёлд | |
---|---|
НҮБ-ын 2 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1953 оны 4 сарын 10 – 1961 оны 9 сарын 18 | |
Өмнөх | Тригве Ли |
Дараах | У Тант |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1905 оны 7 сарын 29 Ёнчёпинг, Швед |
Нас барсан | 1961 оны 9 сарын 18 Ндола, Родези ба Нясаландын Холбооны Улс |
Үндэсний харьяалал | Швед |
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди Хаммаршёлдыг "Манай зууны хамгийн агуу улс төрийн зүтгэлтэн" гэж үнэлсэн байдаг[2].
Цахим холбоос засварлах
Commons: Даг Хаммаршёлд – Викимедиа зургийн сан
Вики эшлэл: Даг Хаммаршёлд – Эшлэл
Эшлэл засварлах
- ↑ "Common misconceptions about the Nobel Peace Prize". Associated Press. 2009-10-09.
- ↑ Linnér S (2007). "Dag Hammarskjöld and the Congo crisis, 1960-61" (PDF). Uppsala University. pp. Page 28.