Гүржавын Батпүрэв

Гүржавын Батпүрэв нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. " Хөвсгөлийн хүчтэн " дэвжээнд багш, дасгалжуулагчаар ажилладаг. Сар шинийн барилдааны үеэр олгодог УИХ-ын гишүүн Л.Гүндалайн " Улсын цолд ойрхон бөх " шагналыг анх хүртсэн бөх юм.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Пэрэнлэйдоржоор дөрөв давж тавын даваанд улсын харцага

Т.Мөнгөнцоожид өвдөг шороодсон.

1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2001 Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн харъяат Л.Нямсүрэнгээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Бөхийн удам засварлах

Аймгийн арслан Г.Батпүрэвийн ээжийн талаас бөхийн удамтай. Төрсөн ах Г.Цогтоо нь сумын заан цолтой.