Гялааномруут харзлай

Гялааномруут харзлай (Cinclus cinclus) , урьд Гялаан омруут гэж байсан, нь Харзлайнхан овгийн шувуу бөгөөд Европ болон Азийн баруун хэсэгт тархан нутаглана. Энэхүү шувууны өнгө зүсээр ялгагдсан хэд хэдэн дэд зүйл бий.

Гялааномруут харзлай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Харзлайнхан
Төрөл: Cinclus
Зүйл: C. cinclus
Латин нэр
Cinclus cinclus
(Линней, 1758)
Cinclus cinclus

Гадаад төрх засварлах

Гялааномруут харзлай нь бөөрөнхий бие, богино сүүлтэй ба биеийн урт 18 см. Толгой, биеийн дээд хэсэг нь хар, цээж хоолой нь цагаан байна. Нас бие гүйцээгүй шувууд нь бор сааралдуу зүстэй.

Зан авир засварлах

Тэд усанд маш чадварлаг бөгөөд сайн шумбана. Нислэг нь хурдан, шулуун юм.

Идэш тэжээл засварлах

Гол хоол тэжээл нь усны элдэв хорхой шавьж, нялцгай биетэн болон жижиг загас зэрэг болно. Мөн жижиг үет хөлтөн, сам хорхой зэрэг идэх дуртай.

Үржил засварлах

Усны ойролцоо үүрээ засна. Дугуй эсвэл зууван хэлбэртэй байх ба хөвд хаг, өвс, навчаар хийнэ. 3-5 сарын үед 3-6 цагаан өндөг гаргадаг.

Цахим холбоос засварлах

  Commons: Cinclus cinclus – Викимедиа дуу дүрсний сан