Гэрсэнз
Гэрсэнз болбоос Батмөнх Даян хааны отгон хүү бөгөөд түүний Жимсгэнэ хатнаас 1513 онд мэндэлжээ. Түүнийг Даян хаан, Ар Халхын аглагийн 13 отгийг захируулахаар илгээсэн. Түүнийг 1549 онд Хэрлэнгийн Буран[1] гэдэг газарт тэнгэрт хальсний дараа, их хатан нь 7 хүү нарт нь газар нутаг, 13 отгуудыг хуваан өгч, 7 хэсэг болгосон нь хожим Халх 7 хошуу гэж нэрлэж заншсан.
Гэр бүл засварлах
Эцэг эх засварлах
- Эцэг: Даян хаан
- Эх: Жимсгэнэ хатан
- Эцэг нэгт ах дүүс:
- Төрболд: Цахар түмний Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
- Улсболд: Баруун түмний Ибрай тайшид хөнөөгдсөн.
- Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмний эзэн
- Төрөлт гүнж: Халх Жарудын Баасан тавнанд богтолсон.
- Арсболд: Долоон Түмэн отгийн эзэн
- Очирболд: Цахарын Хишигтэн отог
- Алчболд: Өвөр Халх 5 отог
- Гэрболд: Цахарын Найман, Урад отгууд
- Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
- Гаруудай (Гэр од): Хар Татаар
- Увсанз Чин тайж: Цагаан Татаар
Хатан засварлах
- Үжиеэдийн Мөнгүчэй даргын охин[2] Хатунхай хатан
- Урианханы Мандугийн охин[2] Мөнхүй хатан
Үр хүүхэд засварлах
Хөвгүүд засварлах
- Ашихай дархан хунтайж (Үнэгэд, Жалайр отог)
- Ноёнтой хатанбаатар (Бэсүд, Элжигин)
- Онохуй Үйзэн (Горлос, Хэргүд отог)
- Амин дурал ноён (Хүрээ, Хороо, Цоохор отог)
- Дарь тайж (Хатагин, Хөхүйд отог)
- Далдан хүндүлэн ноён (Хүндэт ноён ) (Тангуд, Сартуул отог)
- Саму буйма ноён (Урианхай отог)
Охид засварлах
Эшлэл засварлах
- ↑ Д.Гонгор "Халх товчоо" УБ., 1969. Нэгдүгээр боть. т.174
- ↑ 2.0 2.1 Шар тууж. Translated by Ц, Шагдарсүрэн нар. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 99.
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал