Григорийн тоолол

Григорийн тоолол (англи. Gregorian calendar, орос. Григорианский календарь) Ромын пап XIII Григорий (Pope Gregory XIII) өмнө Юлий Цезарийн буй болгосон Юлийн тооллыг шинэчлэн сайжруулж, 1582 оноос нэвтрүүлсэн цаг тоолол юм. Одоогоор аргын тоолол буюу нарны тоолол гэдэг утгаараа дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг. Мөн Шинэ тоолол (Англи: New Style, товчоор N.S., NS) гэж нэрлэгдэх нь бий.

Нэг жилийг 365 хоногт хуваах бөгөөд 4 жил тутамд өндөр жил хэмээн 366 хоногтой жилийг тоолно. Ерөнхийдөө 4-т хуваагддаг жилүүд өндөр жил байдаг боловч 400 жилд 3 удаа 4-т хуваагддаг жилийг өндөр жил биш, ердийн жилээр тооцдог байна.

Өөрөөр хэлбэл жилийн тоо 400-т хуваагдаг бол өндөр жил. 400 хуваагддаггүй боловч 100-д хуваагддаг бол өндөр жил биш. Харин дээрх 2-оос бусад тохиолдолд оны тоо 4-д хуваагдаж байвал өндөр жил хэмээн тооцно гэсэн үг.

1 жил нь 12 сард хуваагдана.
No. Сарын нэр хэдэн хоногтой
1 January 31
2 February 28 (өндөр жил бол 29)
3 March 31
4 April 30
5 May 31
6 June 30
7 July 31
8 August 31
9 September 30
10 October 31
11 November 30
12 December 31

Зохиох болсон шалтгаан засварлах

16-р зууны сүүлийн хагасаас эхлэн, тэр үед ашиглагдаж байсан Юлийн тоолол дахь улирлууд болон жинхэнэ улирлын зөрүү жил ирэх тусам илт мэдрэгдэж эхэлсэн. Иймээс энэхүү асуудлыг шийдэхээр Трентогийн зөвлөл (1545 - 1563) Папад он тооллыг шинэчлэх үүрэг өгчээ. Ийнхүү Григорий XIII 1579 онд хамба нар голлосон зөвлөлийг бий болгож, он тооллын тухай судалжээ. Тэдний бий болгосон шинэ тоолол 1582 оны 2 сарын 4-нд бэлэн болж, мөн оны 10 сарын 5-ний пүрэв гарагийн дараагийн өдрийг 10 сарын 15-ны баасан гараг гэж тогтоон, засвар оруулж өнөөг хүртэл мөрдөж байна.

Тайлбар засварлах

Хуучин хэрэглэгдэж байсан Юлийн тоолол нь ердийн жилийг 365 хоногоор тооцож, 4 жил тутамд 366 хоногтой өндөр жилийг бий болгодог байсан нь дунджаар 1 жилд 365.25 өдрийг агуулж байна гэсэн үг юм. Гэтэл дэлхий нарыг ойролцоогоор 365.2422 хоногт тойрдог тул 1000 жилийн хугацаанд 8 өдрийн алдаа гарч байсан юм. Иймээс ойр ойрхон засвар хийж байхгүй бол болохгүй болсон байв.

Харин шинэчлэн засварласан Григорийн тоолол нь зарчмын хувьд Юлийн тоололтой ижил ч 400 жилд 3 удаа өндөр жилийг байхгүй болгох замаар 1 жилийн дундаж өдрийн тоог 365.2425 болгосон байна. Ийнхүү цаг тооллыг засварласнаар 3300 жилд 1 өдрийн зөрүү гарахаар болж, нарийвчлал нь сайжирсан аж.

Гэхдээ католик шашинтнуудыг эсэргүүцдэг протестант, үнэн алдартны зэрэг бусад урсгалыг шүтдэг улсууд нэлээд хожуу тус тооллыг нэвтрүүлжээ.

Зарим улсын Григорийн тооллыг мөрдөж эхэлсэн хугацаа засварлах

Мөн үзэх засварлах