Монгол Улсын ууган арилжааны банкнуудын нэг Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр нийт 2300 гаруй ажилтан, 1 сая орчим харилцагчтайгаар системийн 20 хувийг дангаараа бүрдүүлэн тэргүүлэгч банк болон өргөжжээ. "Дэлхийн жишиг Монголын банк" болох алсын хараан дор эрхэм харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг, мэргэжлийн баг хамт олон, орон даяарх 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө үйлс бүхнээ зориулж буй Голомт банк улсын төсөвт нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, 15 мянга гаруй ажлын байрыг бий болгоход шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлжээ.

Голомт Банк
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан1995 он
Төв байрГоломт банкны Төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар 15160, Монгол Улс
Удирдах хүмүүсЧ.Мөнхцэцэг /ТУЗ-ийн дарга/ Норихико Като /Гүйцэтгэх захирал/
Үзүүлдэг үйлчилгээБайгууллагын банк, Иргэдийн банк, Хадгаламж, Дижитал банк, Карт, Даатгал, Зээл, Банк санхүүгийн цогц үйлчилгээ
Үйл ажиллагааны орлого₮527.2 тэрбум (2022)
Цэвэр орлого₮116.5 тэрбум (2022)
Нийт хөрөнгө₮8.9 их наяд (2022)
Ажилчид2,300
Цахим хуудасhttps://golomtbank.com/

Түүх засварлах

Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө "Сайн сайхныг санхүүжүүлнэ" уриаг өмнөө тавин үйл хэрэг бүхнээ зориулж ирсэн Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан Монголын ууган арилжааны банкуудын нэг юм. Анх 400 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан Голомт банк системийн 20 хувийг дангаар бүрдүүлж байна.

Голомт банк нь төр засгаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэгч төдийгүй Монгол улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэхэд гар бие оролцож ирсэн бүтээгч хамт олон төдийгүй байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийн салшгүй нэг хэсэг нь байж, улсын хэмжээнд хөгжил дэвшил авчрах, эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулж буй хүсэл тэмүүлэлтэй, ёс зүйтэй, шилдэг бизнесүүдийг дэмжин санхүүжүүлсээр ирсэн билээ.

Үйл ажиллагаа засварлах

Голомт банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш банк, санхүүгийн салбарын хөгжлийг түүчээлэн харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдэрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, нэвтрүүлэлтээр анхдагч, зах зээлд манлайлагч банк байж ирсэн.

Технологи суурьтай үйлчилгээгээр түүчээлэгч Голомт банк дэлхийн үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн. Хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмийг тасралтгүй судлан хөгжүүлэх замаар банкны салбарт дижитал тэсрэлт хийж буй Голомт банк технологид үргэлж нээлттэй байж, харилцагчдад тулгардаг асуудлуудад гарц, шийдэл олж, хамтдаа шилжилт хийн зогсолтгүй урагшлахыг зорьдог.

Нээлттэй банк засварлах

Голомт банк нь 2020 оноос Монголын орчин цагийн банк, санхүүгийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж, инноваци суурьтай "Нээлттэй банк" бизнес загварыг үйл ажиллагаандаа цогцоор нь нэвтрүүлсэн. Олон улсын банк, санхүүгийн салбарын жишиг болсон Нээлттэй банкны бүтээгдэхүүн буюу тухайн харилцагч болон бизнесийн онцлогт тохирсон багц үйлчилгээг API (Application programming interfaces) системээр дамжуулан хүргэж байна.

  • Иргэдийн төлбөр тооцооны гарц

Харилцагчдадаа технологид суурилсан төлбөр тооцооны шийдлийг санал болгосноор харилцагч өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоогоо хийхээс эхлээд банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдсэн.

  • Байгууллагын төлбөр тооцооны гарц

Корпорэйт гэйтвэй үйлчилгээ нь байгууллагууд өөрсдийн ашигладаг санхүү, бүртгэлийн системээс нээлттэй API дамжуулан банкны систем рүү холбогдсоноор байгууллагууд өөрсдөө банкны дансаа удирдах боломж бүрдсэн.

Дижитал банк засварлах

Дижитал банкны үйлчилгээгээр салбартаа манлайлагч Голомт банк байгуулагдсан цагаасаа хойш технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн билээ. Тухайлбал:

  • 1999 онд олон улсын төлбөрийн картын системийг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, Mastercard Worldwide байгууллагын гишүүн болсноор Голомт нэрийн Mastercard картыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн.
  • 2000 онд олон улсын VISA International байгууллагын гишүүн болж, Голомт нэрийн VISA картыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн.
  • 2010 онд эх газрын Хятадаас гадна олон улсын зах зээлд UnionPay юанийн картыг анхлан нэвтрүүлсэн.
  • American Express® картыг Монголд хүлээн авах, гаргах эрхтэй цор ганц банк
  • 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг санал болгосон нь өнөөдөр банк санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, жил ирэх тусам олон талаар өргөжин, цар хүрээгээ тэлсээр байгаа нь харилцагчдын талархлыг хүлээн Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болсон юм.

Голомт банк нь Монголын банкны салбарт технологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилсан алгоритмийн шинэчлэл хөгжүүлэлтийг тогтмол хийж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний автоматжуулалт, хэрэглээний хялбар шийдлийг бий болгож, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж, цаашдын хөгжлийг тодорхойлсоор ирсэн нь бусдаас ялгарах хамгийн том давуу тал юм.

2002 онд Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан Интернэт банкны үйлчилгээ нь тасралтгүй шинэчлэгдэн сайжирч, 2020 онд 5.0 хувилбараа харилцагчдад хүргэснээр дижитал банкны үйлчилгээний стандартын жишиг тогтоогоод байна. Тус шинэчлэлийн хүрээнд банкны дижитал сувгууд болох Интернэт банк, Смарт банк, SocialPay үйлчилгээнүүд шинэ шатанд гарсан юм.

  • 65% - Нийт харилцагчдын 65% нь банкны үйлчилгээг дижитал сувгуудаар авдаг.
  • 97% - Нийт харилцагчийн гүйлгээний 97% нь дижитал сувгаар хийгддэг.

Байгууллагын банк засварлах

Голомт банк өндөр ашигтай, өсөлттэй салбарт хөрөнгө оруулахаас илүүтэй байгаль орчин, нийгэмд ээлтэй, нийгмийн харилцаа хандлагад өөрчлөлт авчран дэмжлэг үзүүлэхийг зорьдог бөгөөд бидний санхүүжүүлсэн олон зуун төсөл хөтөлбөрүүд өдгөө Монгол Улсын эдийн засгийн нөлөө бүхий, гол тоглогчид болон өсөж хөгжжээ. Голомт банк нь эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон бүхий л салбарт санхүүжилт олгох замаар эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллахыг зорьдог бөгөөд байгууллагын банкны бизнес нь үйлдвэр худалдаа, уул уурхай, дэд бүтэц, байгууллагын хөгжил, хамтын ажиллагаа зэрэг чиглэлд “Tailor Made” шийдлийн дагуу судалгаанд үндэслэсэн цогц үйлчилгээг томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүргэн ажилладаг. 2021 оны эцсийн байдлаар нийт 1400 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаад байна

Голомт банк нь дотоодод үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 26 хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа ба цаашид үйл ажиллагааныхаа цар хүрээг илүү өргөжүүлэхээр төлөвлөж байна

"Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк" байх уриан дор эмэгтэй харилцагчдад чиглэсэн төрөл бүрийн цуврал цахим сургалт, цогц хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Голомт банкны нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэй харилцагчид эзэлдэг ба тэднийг дэмжин санхүүгийн хувьд улам чадавхжуулж, бизнесээ идэвхтэй эрхлэх боломжоор хангасны үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэй зээлдэгчийн тоо 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэдийн банк засварлах

Голомт банк нь Монгол Улсад анх удаа харилцагчдадаа илүү ойртож, гэртээ байгаа мэт тав тухтай сэтгэгдэл төрүүлэхүйц үйлчилгээг хүргэж эхэлсэн нь “Харилцагч төвтэй банкны үйлчилгээ” юм.

Харилцагч төвтэй банкны үйлчилгээ буюу хадгаламж, харилцах, дижитал банк, зээл, картын бүтээгдэхүүн, гадаад төлбөр тооцоо, даатгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа нэг сая гаруй харилцагчдадаа өөрийн салбар тооцооны төвүүд болон цахим сувгуудаараа хүргэн ажиллаж байна.

Иргэд, харилцагчдаа гал голомтоо бадраахад нь онцгойлон анхаарч дэмжсээр ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39,770 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 139,195 иргэн буюу нийт хүн амын 4.2 хувийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, орон сууцны зээлийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Банкны системд:

  • Орон сууцны зээл - 24.4%
  • Иргэдийн зээл - 15.0%
  • Иргэдийн эх үүсвэр - 17.0%

Тогтвортой хөгжил засварлах

Голомт банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогыг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2019 онд уг бодлогыг “Тогтвортой хөгжлийн бодлого” болгон өөрчилснөөр зөвхөн санхүүжилт бус банкны бүх шатны үйл ажиллагааг хамруулан Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2017 онд НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр Санхүүгийн Санаачилга /UNEP FI/-ийн банкны хороонд нэгдэж “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-ыг боловсруулах ажлын багт оролцон зарчмуудыг үндэслэгч анхны 30 банкны нэг болсон билээ. Одоогоор уг зарчимуудад дэлхийн 197 банк нэгдсэн байгаа бөгөөд хэрхэн хэрэгжүүлэх, тайлагнах зэрэг дээр төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллаж байна.

2019 оны 9-р сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулахаа тунхагласан.

2020 онд байгуулж Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр ахлуулсан “Жендэрийн тэгш байдлын хороо”-г “Эмэгтэйчүүдийг дэмжигч банк” уриан дор эмэгтэй харилцагчдад чиглэсэн төрөл бүрийн цахим сургалт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага засварлах

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд дараах төсөл хөтөлбөрүүдтэй хамтран, дэмжиж ажиллаж байна.

  • “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл: Голомт банк 2022 онд “Өв соёлын голомт” төслийг санаачилж, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн эхний ажил болох Туул голын эрэг Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага, судалгааны ажлууд хийгдэж, амжилттай үргэлжилж байна.
  • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр: Голомт банк 2003 онд бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж эхэлснээр 18 жилийн хугацаанд нийт 1,500 оюутанд 1 тэрбум гаран төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгоод байна.
  • “Зүрх мартахгүй” төсөл: Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хойш дэмжин хамтарч ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь 2022 оны байдлаар 18 мянган хүүхдийг үзлэг оношлогоонд хамруулж, 600 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна.
  • Морин хуурын чуулга”-ын албан ёсны түнш: Голомт банкны хамт олон үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор эх орны онцгой өв соёлын гол төлөөлөл болох Монгол Улсын Морин хуурын чуулгын албан ёсны түнш, ерөнхий ивээн тэтгэгчээр 9 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

Хувьцаа эзэмшигчид засварлах

2023 онд Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн:

  • Голомт Файнэншил групп ХХК - 77.20%
  • Свисс-Мо Инвестмэнт Эй Жи - 5.21%
  • Бодь Интернэшнл ХХК - 3.42%
  • Голомт Инвестмэнт Лимитэд - 2.57%
  • Олон нийт - 11.60%

Голомт банкны энгийн хувьцаа эзэмшлийн 77.20 хувийг Голомт Файнэншил Групп эзэмшдэг. Тус ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Голомт банк ХХК, Голомт Капитал ҮЦК ХХК, Мандал Даатгал ХК, Голомт ассет менежмент ҮЦК ХХК-иудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч санхүүгийн нэгдэл компани юм. Бодь интернэшнл ХХК нь 3.42 хувийг эзэмшдэг бөгөөд 1993 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Бодь Интернэшнл ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, удирдлага, барилга, эрчим хүч, уул уурхай, амралт, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй 10 гаруй хараат болон охин компанийг удирдан чиглүүлдэг томоохон групп компани юм. Свисс-Мо Инвестмэнт Эй Жи хөрөнгө оруулалтын сан нь 5.21 хувийг эзэмшдэг. Тус хөрөнгө оруулалтын сан нь валют арилжаа, нисэх онгоцны буудал, агаарын тээвэр болон зочид буудлын бизнест хувьцаа эзэмшдэг. Швейцарын Холбооны Улсад байрладаг бөгөөд гол хувьцаа эзэмшигч нь Швейцар улсын иргэн, бизнесмэн, филантропч Урс Э.Шварценбах юм. Голомт Инвестмэнт Лимитэд нь 2.57 хувийг эзэмшдэг бөгөөд Бодь Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар 2014 онд үүсгэн байгуулагдсан. Голомт банк хувьцаагаа олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг 2022 оны 11-р сард хийснээр олон нийт 11.60 хувийг эзэмшиж байна. Голомт банкны IPO Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 118.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдаж байна.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн  засварлах

  1. ТУЗ-ийн дарга - Хатагтай Ч.Мөнхцэцэг
  2. ТУЗ-ийн гишүүн - Ноён Ж.Үнэнбат
  3. ТУЗ-ийн гишүүн - Ноён Д.Мөнхтөр
  4. ТУЗ-ийн гишүүн - Ноён О.Ганжолоо
  5. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён Жэймс Б.Двайер
  6. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён Александр Пикер
  7. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён В.Ван Звитен Роберт

Олон улсын хамтын ажиллагаа засварлах

Голомт банк нь олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцагчдын экспорт, импортод суурилсан бизнесийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, гадаад төлбөр тооцоог хамгийн түргэн шуурхай, өргөн сонголттой хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

  • Дэлхийн 260 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай холбоотой ажилладаг.
  • 14 валютаар гадаад төлбөр тооцоог гүйцэтгэдэг.
  • Олон улсад нэр хүндтэй 70 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай хамтын ажилладаг.

Гадаад худалдааны санхүүжилт:

  • Импорт & Экспортын аккредитив
  • Стандбай аккредитив
  • Гадаад баталгаа
  • Гадаад инкасс
  • Гадаад худалдааны зээл
  • ECA 
  • Факторингийн үйлчилгээ

Худалдааны санхүүжилтийн түнш байгууллагууд: засварлах

Commerzbank AG, Frankfurt am Main
Deutsche Bank AG, Frankfurt am Main
Atlantic Forfaitierungs AG, Zurich Switzerland
Asian Development Bank, Manila
Industrial & Commercial Bank of China
Baoshang Bank, China
The Export-Import Bank of the ROC, Taiwan
BHF-Bank AG, Frankfurt am Main
The Export-Import Bank of Korea, Seoul
Nordea Bank Denmark
Unicredit Bank
Hungarian EXIM Bank
BGK, Bank Gospodarstwa Krajowego
Vnesheconom Bank
International Investment Bank, Russia
SACE, Italy
CSOB, Czech
Kuveyt Türk Katılım Bankası, Turkey
RosExim, Russia

Шагнал засварлах

  • "Монгол Улсын Шилдэг Банк" 2022, 2021, 2018, 2014,2012, 2011, 2009, 2004 - The Banker /Financial Times/
  • "Монгол Улсын Шилдэг Банк" 2015, 2013, 2012 – Global Finance
  • "Монгол Улсын Шилдэг Дижитал банк" 2022, 2021, 2020, 2019, 2015, 2014, 2013, 2012 - Global Finance
  • "Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк" 2021 - Global Banking & Finance Review
  • "Ажиллахад хамгийн таатай газар" батламж 2022 - Great Place to Work