Галапагос оцон шувуу

Галапагос оцон шувуу (Spheniscus mendiculus) нь зөвхөн Галапагосын арлуудад тархан амьдардаг нэг зүйл оцон шувуу юм. Мөн энэ зүйл нь экваторын бүсэд амьдардаг ганц оцон шувуу болно. Галапагос оцон шувуу нь Африк оцон шувуу, Магелланы оцон шувуутай ойр холбоотой.

Галапагос оцон шувуу

Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Spheniscus
Зүйл: S. mendiculus
Латин нэр
Spheniscus mendiculus
Sundevall, 1871

Гадаад төрх засварлах

50-53 см урт, 2.5 кг жинтэй ба хамгийн жижиг оцон шувуудын нэгт тооцогдоно.

Идэш тэжээл засварлах

Жижиг загас, сам хорхой гэх мэтээр хооллодог.

Цахим холбоос засварлах

  Commons: Галапагос оцон шувуу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан