Галапагос далайн хав

Галапагос далайн хав (Arctocephalus galapagoensis) нь Чихт далайн хав овгийн сэлүүр хөлтөн амьтан юм.

Галапагос далайн хав

Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихт далайн хав
Дэд овог: Arctocephalinae
Төрөл: Arctocephalus
Зүйл: A. galapagoensis
Латин нэр
Arctocephalus galapagoensis
Heller, 1904

Гадаад төрх засварлах

Энэхүү далайн хав нь Чихт далайн хав овог дотор хамгийн жижиг нь юм. Эр нь 1.5 м урт, 64 кг жинтэй, эм нь 1.2 м урт, 28 кг жинтэй байдаг. Тэд бор сааралдуу арьс үстэй.

Галапагос далайн хав бусад далайн хавтай харьцуулахад илүү их цагийг буюу 70 хувийг хуурай газар өнгөрөөдөг аж. Ихэнх өөр зүйлийн далайн хав нь амьдралынхаа 50%-г усанд, 50%-г хуурай газарт өнгөрүүлдэг байна.

Мөн галапагос далайн хав зөвхөн Галапагосын арлуудаар тархан нутагладаг. Тэд дунджаар 20 орчим насална.

Идэш тэжээл засварлах

Голдуу загас, арваалж, наймаалжаар хооллодог. Тэдний гол дайсан нь алуурчин халим болон аврага загас юм.