Всеволод Радченко

Всеволод Радченко (орос. Всеволод Кузьмич Радченко. 1925 оны 11-р сарын 3-нд төрсөн- 2000 он орчим нас барсан) -ЗХУ-ын Гадаад тагнуулын албаны хошууч генерал. Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн. (1972 он).

Намтар засварлах

1950 онд Гадаад хэлний дээд сургууль франц хэлээр төгссөн.

1951 оноос Улсыг аюулаас хамгаалах байгууллагад элссэн. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамны №101 сургуульд сурч 1952 онд төгсөөд ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Яамны (УАХЯ) Хил хамгаалах ерөнхий газрын 3-р газрын 1-р хэлтэст ажилласан байна. 1954 онд Франц, Швейцар руу богино хугацааны томилолтоор явж байсан, 1955 онд Франц руу урт хугацааны томилолт ав Парист ажиллаж байсан. 1959 онд эх орондоо ирээд УАХЯ-ны «Д» хэлтэст, дараа нь сөрөх тагнуулын албанд ажилласан байна.

  • Швейцарын Женев дахь УАХХ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн. (1972 –1976 онд);
  • ЗХУ-ын УАХХ-ны «К» Газрын орлогч дарга (1976-1983 онд);
  • Монгол улсын НАХЯ-ны дэргэдэх ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч (1983-1987 онд);
  • ЗХУ-ын УАХХ-ны 1-р газрын даргын ахлах зөвлөх (1987 – 1991 онд);
  • 1991 онд цэргийн чөлөөнд гарсан.

В.Радченко Монголд засварлах

Монголд 1983-1987 онуудад албан ёсоор томилогдон ажилласан. Энэ хугацаанд тэрээр Монголын дотоод хэрэгт шууд оролцож төрийн удирдлагад байсан Ю.Цэдэнбалыг огцруулж оронд нь Ж.Батмөнхийг томилох ажиллагааг гардан зохион байгуулсан хүний нэг. Энэ тухай өөрийн "Гол мэргэжил-тагнуулч " номондоо бичиж үлдээжээ. Түүний энэхүү номыг Ц.Гомбосүрэн орчуулж монголчуудын хүртээл болгосон байна.