Виктор Самойленко

Виктор Самойленко (орос. Ви́ктор Васи́льевич Само́йленко, 1947 оны 3-р сарын 2-нд төрсөн—2018 оны 6-р сарын 18-нд нас барсан) — зөвлөлтийн болон оросын дипломат, Оросоос Монгол Улсад суусан Элчин сайд, Москвагийн Олон улсын харилцааны сургуулийн (МГИМО) профессор.

Намтар засварлах

1970 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.

1970 оноос ЗХУ-ын ГХЯ-нд ажилласан.

1974-1979 онд Сингапур дахь ЗХУ-ын ЭСЯ-ны атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга.

1979-1982 онд ЗХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга.

1982-1987 онд Филиппин дэх ЗХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх.

1990-1992 онд ЗХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азийн газрын орлогч дарга (1991 оноос - Орос).

1992-1996 онд Австрали дахь ОХУ-ын ЭСЯ-ны сайдын зөвлөх.

1996-1997 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын ахлах зөвлөх.

1997-1999 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын дэд захирал.

1999 оны 4-р сарын 12-ноос 2004 оны 7-р сарын 29-нд ОХУ-аас Камбож улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2005-2009 он - Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Сибирийн холбооны тойрог дахь төлөөлөгч.

2009 оны 9-р сарын 21-нээс 2013 оны 9-р сарын 23-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2018 оны 6-р сарын 18-нд өвчний улмаас нас барсан.