Вест Хэм Юнайтед

Вест Хэм Юнайтед (Англи: West Ham United Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын зүүн нутаг Ньюхэм дүүргээс гаралтай.

Вест Хэм Юнайтед
Вест Хэм Юнатедийн эмблэм
Бүтэн нэрХөлбөмбөгийн Вест Хэм Юнайтед клуб
Хоч нэрАлхнууд
Гав дөнгөтнүүд
Хөлбөмбөгийн академийнхан
Байгуулагдсан1895 он
Цэнгэлдэх хүрээлэнАптон Парк
(Багтаамж: 35 647)
ЭзэнАнглиДэвид Салливан 30%
АнглиДэвид Голд 30%
CB Холдинг 40%
ЕрөнхийлөгчЭндрю Бернхардт
МенежерАвраам Грант
ЛигПремьер лиг
2018–19Премьер лиг, 10-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Түүх засварлах

Вест Хэм Юнайтед клуб нь 1895 онд Thames Ironworks F.C нэртэй анх төмрийн үйлдвэрийн ивээлээр байгуулагдсан түүхтэй ажээ. Клуб анх Вест Хэм хотын цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн гараагаа эхлүүлсэн байна.[1] 1896-1967 оны хооронд явагддаг байсан Лондон хотын лигийн тэмцээнд 1897 онд анхны аварга болж улмаар 1898 онд Лондонгоос хальж Өмнөдийн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизэд багтаж амжилттай тоглон өрсөлдсөөр нэгдүгээр дивизэд өрсөлдөх болсон түүхтэй.[2] 1900 оны дөрөвдүгээр сард нэгдүгээр дивизэд багтсан хоёр дахь жилээ сүүлээсээ хоёрдугаар байраар доош унах үгүйгээ Фулхэм клубтэй тоглон 5-1 харьцаагаар хожиж шийдэж байв. 1900 онд "West Ham Unted F.C" болгон клубээ нэрээ өөрчилсөн түүхтэй.[2]

 
Thames Ironworks клуб

Вест Хэм Юнайтед засварлах

Нэгдүгээр дивизээс унах аюул дахин тулгарсан 1923 онд Вест Хэм Английн хөлбөмбөгийн холбооны (АХХ) цомын аваргын төлөөх тоглолтонд анх удаагаа шалгарсан байв. Харин 1932 онд хоёрдугаар дивиз рүү унаж удаан хугацаанд дээш гарч чадаагүй ажээ.

1950-1961 онд Вест Хэмийг дасгалжуулж байсан Тэд Фентоны удирдлаган дор 1958 онд хоёрдугаар дивизэд түрүүүлэн нэгдүгээр дивиз рүү дэвшиж амжилт нь тогтмолжиж Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн эгнээнд бичигдэх болсон юм. 1958 онд Вест Хэмийн бүрэлдэхүүнээс Бобби Мур хамгаалагчийн байрлалд, 1959 онд Мартин Петерс хагас хамгаалалтын байрлалд, Жеффри Херст довтолгооны бүсэд гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэд бүгд Английн домог болсон тоглогчид бөгөөд Английн тэргүүн одонг нэгэн өдөр авсан эрхмүүд. Вест Хэмийн гурван тоглогчийг 1966 оны ДАШТ-д Англи бүрэлдэхүүндээ дуудсан бөгөөд дэлхийн аварга болоход дээрх тоглогчид онцгой гавъяа байгуулсан билээ.

 
"Аваргууд" хэмээх Бобби Мур, Жеффри Херст, Мартин Петерс болон Рей Вилсон нарт зориулан 2009 наймдугаар сарын 25-нд босгосон хөшөө

1961-1974 онуудад Рон Гринвудын удирдлаган дор 1964 онд АХХ-ны цомын аварга болж, 1965 онд Европын лигүүдийн аваргууд дунд зохиогддог цомын тэмцээнд түрүүлж клубийн оргил амжилтуудаа үзүүлж байв. Хожим нь Англи мэргэжилтэн Рон Гринвуд Английн шигшээ багийг дасгалжуулж байсан билээ.

Вест Хэм клубийг 1974 онд Жон Лайал дасгалжуулахаар болов. Жон Лайалийн удирдлаган дор Вест Хэмчүүд АХХ-ны цомд 1975, 1980 онуудад түрүүлсэн, тэргүүн лигийн 1985-86 оны улирал эхний гуравт орсон, гурван улирлын турш эхний аравт багтсан гэх зэрэг шилдэг амжилтыг үзүүлж байсан ч гэлээ 1978, 1989 онуудад доод лиг рүү унаж байв.

1999 онд дасгалжуулагч Харри Реднаппын удирдлаган дор Европын томоохон тэмцээнүүдийн нэг Интертото Цом буюу одоогийн УЕФА Цомд түрүүлсэн билээ.

Тоглогчид засварлах

Одоогийн тоглогчид засварлах

2010 оны наймдугаар сарын 3-ны байдлаар.[3]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч












Д. Байрлал Тоглогч






Зээллэгээр явсан засварлах

Д. Байрлал Тоглогч

Бэлгэдлийн дугаар засварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

Алдартай тоглогчид засварлах

  •   Жеффри Херст
  •   Бобби Мур
  •   Мартин Петерс
  •   Элвин Мартин
  •   Фрэнк Лампард (эцэг)
  •   Билли Бондс
  •   Тревор Брукинг
  •   Фил Паркс
  •   Элвин Мартин
  •   Алан Девоншайр
  •   Дэвид Джеймс
  •   Глен Жонсон
  •   Пол Инс
  •   Майкл Каррик
  •   Жо Коул
  •   Фрэнк Лампард
  •   Скотт Паркер
  •   Стюарт Пирс
  •   Брайан Робсон
  •   Рио Фердинанд
  •   Тедди Шерингем
  •   Хавьер Маскерано
  •   Карлос Тевес
  •   Паоло Ди Канио
  •   Луиш Боа Морте
  •   Сергей Ребров
  •   Людек Миклошко
  •   Томаш Ржепка
  •   Рэй Стюарт
  •   Крэйг Беллами
  •   Берри Ниввенхоус

Менежерүүд засварлах

  • 1901—1932   Сид Кинг
  • 1932—1950   Чарли Пэйнтер
  • 1950—1961   Тэд Фентон
  • 1961—1974   Рон Гринвуд
  • 1974—1989   Жон Лайал
  • 1989—1990   Лу Макари
  • 1990—1994   Билли Бондс
  • 1994—2001   Харри Реднапп
  • 2001—2003   Гленн Рёдер
  • 2003—2006   Алан Пардью
  • 2006—2008   Алан Кёрбишли
  • 2008—2010   Жанфранко Зола
  • 2010 -   Авраам Грант

Шагналууд засварлах

Дотоодын засварлах

Лиг засварлах

  • Нэгдүгээр дивиз
    • Шилдэг амжилт: 3-р байр 1985–86
  • Нэгдүгээр дивиз
    • Хоёрдугаар байр: 1992–93
  • Хоёрдугаар дивиз: 2
    • Түрүү: 1957–58, 1980–81
    • Хоёрдугаар байр: 1922–23, 1990–91
  • Хөлбөмбөгийн лигийн АШТ-ий хасагдах шат: 1
    • Түрүү: 2005
    • Хоёрдугаар байр: 2004
  • Өмнөдийн хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз: 1
    • Шилдэг амжилт: 1-р байр 1912–13

Цомууд засварлах

  • АХХ-ны цом: 3
    • Түрүү: 1964, 1975, 1980
    • Хоёрдугаар байр 1923, 2006
  • Лигийн цом
    • Хоёрдугаар байр 1966, 1981
  • АХХ-ны Коммунити Шиелд: 1
    • Түрүү: 1964 (хамтран)
  • Лигийн War Cup: 1
    • Түрүү: 1940
  • Bobby Moore Cup: 1
    • Түрүү: 2008 (хамтран)

Европ засварлах

  • Европын лигүүдийн аваргуудын цом: 1
    • Түрүү: 1965
    • Хоёрдугаар байр: 1976
  • УЕФА Интетото цом: 1
    • Түрүү: 1999

Олон улс засварлах

  • ОУ-ын хөлбөмбөгийн лиг (1960-1965): 1
    • Түрүү: 1963

Эшлэл засварлах

  1. DogManStar (15 March 2003). "West Ham United origins". BBC. Retrieved 15 August 2009.
  2. 2.0 2.1 'Richard Rundle. "Source for Thames Ironworks statistics". Football Club History Database. Retrieved 15 August 2009.
  3. "2010/11 First-team squad". West Ham United FC. Retrieved 12 July 2019.

Цахим холбоос засварлах