Василий Бакунин

Василий Михайлович Бакунин (1700 онд Оросын Царицын буюу өнөөгийн Волгоград хотод төрж, 1766 онд Москвад нас барсан) – Оросын угсаатан зүйч, дипломат, орчуулагч, халимаг судлалыг үндэслэгч, “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” түүхэн өгүүлэл бичсэн хүн.

Василий Бакунин

Намтар засварлах

Тэрээр Красный Яр, Царицын дахь хүнсний хангамж хариуцсан ажилтан, комендант Михаил Иванович Бакунины хүү болж төрсөн. 1720 онд Василий Михайлович Бакуниныг Астраханийн амбан захирагч Волынский халимаг хэлний орчуулагчаар томилон ажиллуулжээ. 1722 онд түүнийг Дербентийн аян дайнд халимаг цэргүүдийг ажиглах багийн бүрэлдэхүүнд оруулж илгээжээ. 1726 онд Василий Бакуниныг Оросын засгийн газар Халимагийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон байна. Бакунин халимаг хэл мэддэг байсан тул Оросын эзэнт гүрний халимагуудтай харьцах албан ёсны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Халимаг улс руу удаа дараа дипломат төлөөлөгчийн газарт илгээгдэж, Халимагийн ёс заншил, нийгмийн бүтцийг судлах боломжтой байв. Энэхүү ажиглалт туршлага дээр үндэслэн сүүлд “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” ном бичих боломжтой болжээ.

Василий Бакунин 1820-иод онд Халимагийн дотоод мөргөлдөөнд шууд оролцсон бөгөөд 1725 оны 1-р сарын 28-нд Цэрэндондог ханы сууринд илгээгдэж байжээ. Халимагийн язгууртны дунд В.М.Бакунин өөрийн мэдээлэгчийн сүлжээг бий болгож, тэдний үзэл бодлын талаарх мэдээллийг авдаг байжээ.

1726 онд Бакунин Оросын Гадаад хэргийн коллегийн дэргэд Халимагийн хэрэг эрхлэх нарийн бичгийн даргаар томилогдож, улмаар Санкт-Петербург руу нүүжээ.

1731 онд түүнд Чин гүрний элч нарыг Халимагт очиход дагалдаж байсан гэдэг.

1761 оны 6-р сарын 11-нд Дондогдаш хан нас барсны дараа Василий Бакунин Халимагийн ард түмний цаашдын удирдлагын талаар Оросын Гадаад харилцааны коллегид илтгэл тавьсан байна.

1762 онд Халимагийн ард түмнийг хэрхэн засаглах тухай шинэ илтгэл бэлтгэж, түүнийг үндэслэн II Екатерина 1762 оны 8-р сарын 12-ны өдөр захидал бичиж, хааны захирагчид илгээжээ.

Василий Михайлович Бакунин 1766 онд Оросын улсын жинхэнэ зөвлөх цолтой нас баржээ.