Вандангийн Алзахгүй
Вандангийн Алзахгүй (Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Угалзын толгойд төрсөн) - Монгол Улсын Гавьяат багш /2021/, профессор, сэтгүүлч, зохиолч.
Намтар засварлах
Халиун сумын дунд сургуулийн 8-р ангийг 1970 онд төгсөөд 7-р сарын 15-нд Төгрөг сумын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн.
1972 онд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн Хороонд зааварлагч.
1974-1979 онд ЗХУ-ын Москва хотноо Комсомолын дээд сургуулийг “онц сайн” дүнтэй төгссөн.
1981 онд аймгийн ХЗЭ-ийн дарга.
1987-1990 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн /хуучин Комсомолын дээд сургуулийг/ аспирантурт суралцаж түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1990-1994 онд "Үнэн" сонины сурвалжлагч.
1994-1996 онд Монгол Улсын Их хурлын гишүүн.
Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.
2014-2020 онд Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал.
Гэр бүл засварлах
Эхнэр нь Сүхийн Даваасүрэн.