Бөөрний дутагдал

Бөөрний дутагдал нь бөөрний өвчин юм.

Хэвийн үед бөөр нь цуснаас бодисын солилцоонд хэрэггүй болсон хорт бодисууд болох азот, креатинин зэргийг цуснаас шүүж шээс болгон ялгаруулдаг. Үүнээс гадна бөөр нь гормонууд ялгаруулан цусны даралт, цусны төлжилт, яс хэлбэржилтийг зохицуулдаг. Гэтэл олон өвчин, шалтгааны улмаас энэхүү бөөрний үйл ажиллагаа алдагдаж хүн бөөрний дутагдалд ордог. Бөөр цуснаас хорт бодисуудыг шүүж шээс болгон ялгаруулах үйл нь алдагдаж, хүн шээсэндээ хордож эхэлдэг, улмаар энэ нь ком, үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ даралт зохицуулалт, давс эрдсийн солилцоо алдагдаж даралт ихсэх, цус багадах, ясны өөрчлөлтүүд хавсран хоёрдогч хүндрэлүүд болох цус харвах, зүрхний шигдээс, цус багадалт, яс хугарах, сийрэгжих зэргээр хүндрэх нь элбэг байдаг.

Бөөрний дутагдлын хэлбэрүүд засварлах

Бөөрний дутагдлын хурц болон архаг хэлбэр байдаг.

мөн байрлалаар - бөөрний өмнөх -бөөрний -бөөрний дараахи гэж бас үздэг

Эрсдлийн хүчин зүйлс, оношлогоо засварлах

Бөөрний дутагдал үүсгэж буй шалтгаан болоод өвчний нөхцлүүдийг эрт үед нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь бөөрний дутагдлаас сэргийлэх нэгэн нөхцөл юм. Эрсдлийн хүчин зүйлс дотор нэлээн анхаарал татахуйц хүчин зүйлст чихрийн шижин, даралт ихсэх, судас хатуурах, бөөрний өөрийн нь өвчнүүд ордог. Мөн бөөрөнд гаж нөлөө үзүүлдэг эмийн бодисууд (өвчин намдаах эмийн бодисууд-аспирин, морфин; антибиотикууд-стрептомицин, гентамицин г.м) удаан хугацаагаар хэрэглэх нь өвчнийг сэдрэх, хүндрэхэд нөлөөлдөг. Хүнд металлын хордлого, хүнд гэмтэл, цус алдалт, хүнд мэс заслууд зэрэг нь мөн эрсдлийн хүчин зүйлст багтана.

Эмчилгээ засварлах

Хэдийгээр эмчилгээ' нь эмчийн асуудал гэж үзэх нь байдаг ч эмчлүүлэгч, ар гэрийнхэн, хүмүүс бид зарим нэгэн ерөнхий ойлголт, зарчмыг мэдэх нь аль аль талдаа маш хэрэгтэй юм.

Хурц Бөөрний Дутагдалтай хүмүүс яаралтай эмнэлэгт хэвтэх ёстой. Эмчилгээ нь гол төлөв ХБД үүсгэж буй шалтгааны эсрэг, аль болох эрт эхлэх ёстой юм. Жишээ нь ямар нэгэн хорт бодисоос шалтгаалсан ХБД байвал яаралтай хордлого тайлах эмчилгээ, хордлогыг саармагжуулах, хорт бодисыг биеэс гаргах хэрэгтэй болдог. Их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан ХБД-ын үед цусны эзэлхүүнийг цус цусан бүтээгдхүүнээр нөхөх зэрэг нэн тэргүүнд авах арга хэмжээнүүд юм. Үүнтэй зэрэгцээд ХБД-ын эхний үед шээс хөөх эмчилгээ эхэлсэн байдаг. Маш хүнд тохиолдолд хиймэл бөөрний аппарат-Гемодиализ эсвэл хэвлийн диализ эмчилгээнд ордог. Бөөрний архаг дутагдлын үед эмчилгээний дараахи үндсэн зарчмууд байдаг.

  1. Хэрэв уг БАД-ын шалтгаан нь тодорхой бол шалтгааны эсрэг, бөөрний суурь өвчинг эмчлэх. Жишээ нь гломерулонефрит буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл байвал түүнийг нь эмчлэх г.м
  2. Хоолны дэглэм барьж цусанд шээсний хорт бодисуудыг багасгах: уураг багатай хоол хэрэглэх, харин хоолны давсыг ихэнхдээ багасгадаг ч тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрийн зохицуулга хэрэг болдог ба үүнд эмчийн зөвөлгөө маш чухал.
  3. Хүчил шүлт, ус эрдсийн солилцоог хянах, биеийн жин-хаван-уусан шингэний баланс г.м
  4. Эмийн фармакинетик өөрчлөгдсөн байдаг тул өвчтөн бүрт тусгайлан хандах, бөөрөнд гаж нөлөөт эм хэрэглэхгүй байх нь чухал байдаг.
  5. Хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх:
  • Даралт ихсэлт. Даралт ихсэлт нь АБД үед элбэг тохиолдох шинж ба хоёрдогч цус харвах, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүд үүсгэдэг аюултай байдаг. Даралтыг АСЕ-ингибиторын (каптоприл г.м) бүлгийн эмүүдээр багасгаж болох ч хүнд үеийн ихэнх тохиолдолд энэ нь үйлчилгээ муутай байдаг. Учир нь гол шалтгаан нь давс-эрдсийн солилцооны өөрчлөлт байдаг, тиймээс ч үүнийг гемодиализ хийж эмчлэх болдог.
  • Гиперкалиеми буюу кали ихсэлтээс урьдчилан сэргийлэх. Калиг ихэсгэдэг хоол хүнс хэрэглэхгүй байх, кали хэмнэгч шээс хөөх эмүүд хэрэглэхгүй байх г.м. Кали ихсэх нь бие сулрах, зүрх-судасны дутагдлын шалтгаан болдог.
  • Ясны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх. Яс зөөлөрч, яс булчингаар өвдөх, булчин сулрах, яс амархан хугарах зэрэг хүндрэл гарч болдог. Кальци, фосфорын солилцоо бамбай орчмын булчирхай үйл ажиллагааны өрчлөлтүүдийг хянаж байх хэрэгтэй байдаг. Фосфор ихтэй хоол хүнсийг хязгаарлах (сүүн бүтэгдэхүүн, чанамал хиам, өндөгний шар г.м). Кальцийн хяналтан доор кальцийн бэлдмэлүүд (calcitriol, кальциумкарбонат) хэрэглэх.
  • Цус багадалтаас урьдчилан сэргийлэх. Эритропоэтиныг нөхөх шаардлагатай байдаг.

Ийнхүү эмийн эмчилгээний үр дүн буурах нөгөө талаас өвчин даамжрах нь эмчилгээний дараагийн шат болох хиймэл бөөрний аппарат-Гемодиализ, хэвлийн диализ хэрэглэхэд хүргэж байна. Цаашилбал орчин үеийн шинэ ололт амжилт болох бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар өвчнийг төгс эмчилж байна.

Диализ эмчилгээ засварлах

Үндсэн өгүүлэл: Диализ эмчилгээ

Гемодиализ, хэвлийн диализ хэмээх 2 төрлийн диализ эмчилгээ бий.

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал засварлах