Бөх (2008 оны кино)

Бөх нь (Англи: The Wrestler) нь 2008 онд бүтээгдсэн Америийн кино юм. Кино зохиолыг Роберт Сигел бичиж, Даррен Аронофски найруулан тавьсан уг кинонд жүжигчин Микки Рүрк, Мариса Томей, Эван Рэйчел Вуд, Эрнест Миллер нар гол дүрд нь тогложээ. Фокс Сөөрчлайт Пикчерз кино компани 2008 оны нэгдүгээр сард Америкт зураг авалтыг эхэлж[4][5], 2008 оны арванхоёрдугаар сарын 17 болон 2009 оны нэгдүгээр сарын 23-нд тус тус нээлтээ хийсэн юм.[6]

Бөх
Найруулагч:Даррен Аронофски
Продюсер:
  • Даррен Аронофски
    Скотт Франклин[1]
Зохиол:Роберт Сигел
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Клинт Мэнселл
Зураглаач:Мариза Альберти
Эвлүүлэгч:Эндрью Уэисблүм
Студи:
  • Wild Bunch
    Saturn Films
    Protozoa Pictures
КомпаниФокс Сөөрчлайт Пикчерз
(АНУ)
Optimum Releasing
(Нэгдсэн Вант улс)
Нээлт:2008 оны арванхоёрдугаар сарын 17
(Америкийн Нэгдсэн Улс)
Хугацаа:109 мин
Улс:Франц
АНУ[2]
Хэл:Англи
Төсөв:$6 сая
Орлого:$44,674,354[3]

Жүжигчин Рүрк нэгэн 1980-аад онд алдар нэрээ цууриатуулж байсан "Эрэг" хочит Рэнди Робинсон гэх хожмоо зүрхний архаг өвчтэй болсоноо мэдээд спортоосоо хөндийрөх үгүйгээ шийдэж буй болон гэр бүлийн төвөгтэй асуудалдаа хэрхэн хандах учираа олохгүй яваа нэгэн мэргэжлийн бөхийн зодоончын дүрийг бүтээж, уг дүрээрээ БАФТА, Алтан бөмбөрцөг болон «Индие төрлийн кино бүтээлийн дээд шагнал» зэрэг шагналуудыг "Шилдэг эрэгтэй жүжигчин" номинациар хүртэж, Оскарын шагналд нэр дэвшсэн юм.

2008 оны наймдугаар сард Венецийн кино наадамд нээлтээ хийж, Рожер Эберт тэргүүтэй кино шүүмлэгчдээс өндөр үнэлгээ авсан шилдэг бүтээл юм.

Дүрүүдэд засварлах

Түүнчлэн нэр бүхий бусад мэргэжлийн бөхчүүд.[7]

Эшлэл засварлах

  1. "The Wrestler (2008)". Retrieved April 29, 2010.
  2. Buchanan, Jason. "The Wrestler > Overview". Allmovie. Retrieved 24 July 2009.
  3. "The Wrestler (2008)". Box Office Mojo. Retrieved 2009-05-14.
  4. http://www.slashfilm.com/2008/09/08/fox-searchlight-wins-the-wrestler/
  5. http://www.newswire.ca/en/releases/archive/September2008/08/c2648.html
  6. The Wrestler To Be Released on DVD April 21
  7. "ECW Original And Lots Of Other Stars In New Movie". Wrestling-edge.com. 2008-01-22. Archived from the original on 2008-02-11. Retrieved 2008-01-27.

Холбоос засварлах