Бүгд Найрамдах Карель Улс

Бүгд Найрамдах Карель Улс (Карелиар Karjalan Tazavaldu; Оросоор Республика Карелия) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл Петрозаводск.

Бүгд Найрамдах Карель Улс
Республика Карелия
Бусад галиглал
 • КарельKarjalan tašavalta
 • ВепсKarjalan tazovaldkund
 • ФинKarjalan tasavalta
 • ЛиввиKarjalan tazavaldu
Дуулал: Бүгд Найрамдах Карель Улсын төрийн дуулал
Солбицол: 63°49′N 33°00′E / 63.817°N 33.000°E / 63.817; 33.000Солбицол: 63°49′N 33°00′E / 63.817°N 33.000°E / 63.817; 33.000
Улс Орос
Холбооны тойрогБаруун Хойд[1]
Эдийн засгийн бүсХойд[2]
НийслэлПетрозаводск
Засаг захиргаа
  БиетХууль тогтоох хурал[3]
  Тэргүүн[5]Артур Парфенчиков[4]
Газар нутаг
  Нийт180,520 км2 (69,700 миль2)
  Байр20-р байр
Хүн ам
  Нийт533,121
  Тооцоо 
(2018)[8]
622,484
  Байр70-р байр
  Нягтрал3/км2 (7.6/миль2)
  Хотын нутаг
79.5%
  Хөдөө
20.5%
Цагийн бүсUTC+3 ([9])
ISO 3166 кодRU-KR
Улсын дугаар10
OKTMO ID86000000
Албан ёсны хэлОрос хэл[10]
Хүлээн зөвшөөрөгдсөн хэлКарель, Вепс, Фин хэл[11]
Вэб сайтhttp://www.gov.karelia.ru

Газарзүй засварлах

ОХУ-ын баруун хойд хэсэгт, Цагаан тэнгисийн баруун эрэгт оршино. Цагаан тэнгисийн эргийн шугамын урт нь 630км орчим.

Баруун талаараа Финландтай хиллэх бөгөөд ОХУ дотроо хойд талаараа Колийн хойг дахь Мурманск муж, зүүн өмнөд талаараа Архангельск муж, өмнөд талаараа Вологда муж, Ленинград мужтай хиллэнэ.

Гол, нуур засварлах

27,000 орчим гол горхитой бөгөөд нуур цөөрмийн тоо 60,000-аар тоологдоно. Нутгийн баруун өмнөд хэсэгт байх Ладог нуур, зүүн өмнөд хэсэгт орших Онег нуур нь эзлэх талбайгаараа Европт 1, 2-т ордог.

Ашигт малтмал засварлах

Төмрийн хүдэр, алмааз, ванадиум, молибден, алт, мөнгө, титан зэрэг ашигт малтмалын ордууд бий.

Хүн ам засварлах

Хүн амын 73.6% нь орос, 10.0% нь карель үндэстэн. Мөн беларусь (7.0%), украйн (3.6%), фин (2.3%) зэрэг үндэстнүүд оршин сууна.

Түүх засварлах

13-р зуунаас хойш тус улсын газар нутгийн зарим хэсэг Шведийн мэдэлд байсан ч 18-р зууны эхэнд гарсан умардын их дайн, түүнийг дуусгавар болгосон Ништадтын энхтайвны гэрээ (1721) ёсоор Оросын эзэмшилд шилжжээ.

1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Карель Улс үндэслэгдсэн. 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын арми Финландад цөмрөн орсны дараа 1940 онд тус улсын нутгийг оролцуулан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс байгуулагдсан аж. 1944 онд Финланд-ЗХУ-ын дайн зогсч, 1947 онд энхтайвны гэрээ байгуулснаар Финланд нь Карелийн бүс нутгийг ЗХУ-ын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 1956 онд дахин анхны нэрээрээ нэрлэгдэж, улмаар ЗХУ задрахад 1991 оны 11 сарын 13-нд Бүгд Найрамдах Карель Улс гэгдэх болсон юм.

Улс төр засварлах

Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхийлөгч, парламент (1 танхим, 57 суудалтай)-ын сонгууль нь 4 жил тутам явагддаг.

Мөн үзэх засварлах

Эх сурвалж засварлах

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. Үндсэн хууль,  32-р зүйл
  4. Карелийн Бүгд Найрамдах Улсын албан ёсны вэбсайт. Артур Олегович Парфенчиков
  5. Үндсэн хууль, 46-р зүйл.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  7. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Retrieved 1 September 2022.
  8. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  10. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  11. Карелийн Бүгд Найрамдах Улсад Карель, Вепс, Фин хэл нь төрийн дэмжлэг авлаа Бүгд Найрамдах Карелийн албан ёсны вэб портал (2004)
  12. "Карельский государственный архив новейшей истории. Путеводитель". Приложение "Административно-территориальное устройство Республики Карелия". 2003.

Цахим холбоос засварлах

  Commons: Бүгд Найрамдах Карель Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан