Бэлэн гоймонг Японы “Nissin Food Products Co., Ltd.” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Момофукү Андо (1910 – 2007) анх 1958 онд олж нээжээ. Түүний энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг. Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд 69 бэлэн гоймон иддэг ажээ. Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна. “The Consumer Education & Research Society”-гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлагдаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад санаанд оромгүй орц илэрснээс гадна өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.[1]

Бэлэн гоймон

Зүүлтүүд засварлах

  1. Бэлэн гоймонгийн тухай “мэдүүштэй” баримтууд