Буянтогтох даян аварга нь 1880 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Эрх гүнгийн хошууны нутагт (Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг) төржээ.

Товч намтар засварлах

Буянтогтох анх 1903 оны бага даншигт 10-ын даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн арслан цол хүртжээ. 1904 оны их даншигт 11-ийн даваанд дахин Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн арслан цолоо баталсан байна. Тэрээр 1906 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Улмаар 1907 оны бага даншигт 6 шөвгөрөхөд нь түүнд даян аварга цол шагнажээ.

Буянтогтох даян аварга их даншигт 1 удаа үзүүрлэж, бага даншигт 1 удаа үзүүрлэж, уул тайлгад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. Нийтдээ Монголд наадамд 1 түрүүлж 3 үзүүрлэжээ.

Энэ аварга сайн бөхөөс гадна гоё бичдэг бичээчийн нэг, сур сайн харвадаг мэргэн цолтой хүн байжээ. Түүний зээ хүү нь эдүгээгийн улсын заан Магалжав билээ.