Бушидо (Япон. 武士道 bushi-do:, "дайчины ​​зам")-Японы феодлын үеийн самурай нарын нийгэмд жинхэнэ дайчины тулалдаанд болон ганцаараа байх даа баримтлах ёстой ёс зүйн зарчим, дүрэм, зан үйлийн хэм хэмжээ, цэргийн гүн ухаан, ёс суртахуун юм. Бушидо нь анхандаа дайчин хүний ​​зарчмын хэлбэрээр үүссэн бөгөөд 12-13-р зууны үед самурай анги язгууртнууд болон хөгжсөний үр дүнд түүнд багтсан ёс зүйн үнэт зүйлс, урлагийг хүндэтгэсний ачаар үүнтэй нэгдэж, эцэст нь 16-17-р зуунд самурайн ёс зүйн дүрэм болон бүрэлдэн бий болсон баримтлах зарим.

Чулуун дээр "Бушидо" гэж үгийг сийлсэн байдал.

Бушидо-гийн үндсэн зарчмууд засварлах

  • Жинхэнэ эр зориг бол амьдрах нь зөв бол амьдрах, үхэх нь зөв бол үхэх явдал юм.
  • Самурай хүн үхэлтэй нүүр тулахдаа юу хийх ёстой, түүний нэр төрийг юу гутааж байгаа талаар тодорхой ухамсарласан байх ёстой.
  • Та үг бүрийг дэнсэлж, хэлэх гэж байгаа зүйлээ үнэн эсэхийг өөрөөсөө үргэлж асуух хэрэгтэй.
  • Хоол хүнс бага хэрэглэж, хоолны тансаглалаас зайлсхийх хэрэгтэй.
  • Өдөр тутмын амьдралдаа үхлийг байнга санаж, зүрх сэтгэлдээ хадгалж явах ёстой.
  • "Их бие, мөчир" дүрмийг хүндэтгэ. Үүнийг мартна гэдэг буяныг хэзээ ч ухаарахгүй гэсэн үг бөгөөд үр өгөөжийн буяныг умартсан хүн самурай биш. Эцэг эх нь модны их бие, хүүхдүүд бол түүний мөчир юм.
  • Самурай хүн эцэг эхдээ үлгэр жишээ хүү байх төдийгүй төрдөө үнэнч байх ёстой. Нэг зуугаас арав, арваас нэг болтлоо цөөрсөн ч эзнээ орхихгүй.
  • Дайны үед самурайн үнэнч байдал нь дайсны сум, жадтай айдасгүйгээр тулгарах, үүрэг хариуцлага шаардвал амиа золиослох зэргээр илэрдэг.
  • Үнэнч байдал, шударга ёс, эр зориг бол самурайн байгалаас заяасан үндсэн гурван чанар юм.