Буурал сүвээцагаан


Буурал сүвээцагаан (Pluvialis squatarola), урьд Тарлан хавтгаалжин гэж байсан, нь Хиазынхан овгийн шувуу юм. Тэд хойд туйлын арлууд, Аляска, Канад, Оросын орчимд нутаглана.

Буурал сүвээцагаан
Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд.
Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хиазынхан
Төрөл: Pluvialis
Зүйл: P. squatarola
Латин нэр
Pluvialis squatarola
(Карл Линней, 1758)
Энэтхэг.
Энэтхэг.
Өвлийн өд сөд.
Pluvialis squatarola

Гадаад төрх засварлах

Энэ шувуу нь 27–30 см урт, далавчаа дэлгэхэд 71–83 см бөгөөд 190–280 гр жинтэй. Нүүдэллэхийн өмнө үедээ 345 гр ба түүнээс дээш жинтэй болдог. Хавар, зунд нас бие гүйцсэн шувууд нь нуруу, далавч хэсэгт хар цагаан цоохор зүстэй. Нүүр, хүзүү нь хар ба цагаан эмжээртэй. Цээж нь хар, ууц нь цагаан болно. Хар хошуу, хөлтэй. 8-р сарын дунд үеэс өд сөд нь гуужин солигдож эхэлнэ.

Цахим холбоос засварлах

  Commons: Pluvialis squatarola – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Pluvialis squatarola-тай холбоотой мэдээлэл байна.