Борц нь удаан хугацаанд хадгалж болох уриншуулж хатаасан мах юм. Олон мянган жил уламжлагдан ирсэн монгол үндэстний өвөрмөц аргаар хийдэг хүнс юм.

Сарлагийн махан борц

Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг хүнс юм. Борцыг жилийн дөрвөн улирлын турш идэж болдог. Борц хөнгөн жинтэй учир холын аян замд болон сансрын нисгэгчид авч явахад маш тохиромжтой. Борцыг нүдэж хөшиглөөд бөс уут, хувин, "агаар" орох саванд хадгалдаг байна. Хоолонд бага хэмжээгээр хийдэг учир их арвин байдаг. Нүдсэн борцыг бүлээн усанд хийж дэвтээгээд шөлний хамт хоолонд хийдэг.

Борц хийх засварлах

Борцыг өвөл 12-2 сарын хооронд хийвэл зохимжтой. Учир нь борцолсон мах шим шүүстэйгээ хөлдөнө. Дараа нь эврэн аяндаа цагаан борц болж хатна.

Идшээ хийсэн айл үхэр, ямаа, тэмээний махаар борц хийдэг. Адуу, хонины махаар борц хийдэггүй байна. Гуя, хааны махыг хэт өргөн биш, хэт нарийн биш, 4 хуруу өргөн, хоёр хуруу хиртэй зузаан зүсэж, нарийн бургас юм уу, дээсэнд тохож хатаана. Хөдөөгийн айлууд сургааган пүнзэнд өлгөж битүү хатаадаг. Хотод бол илүү байшин, эсвэл тагтан дээрээ хатаана. Харин зүүсэн махаа цэвэр хатаахын тулд бөс шуудайгаар бүрхэн ороож, оёж шиднэ. Тэгж хатааж байгаа борц шороо тоос болохгүй, шувуу ч идэж чадахгүй. Орчин үед борцыг үйлдвэрийн аргаар хийх болсон.

Сонирхолтой баримтууд засварлах

  • Монголчуудын сансар судлалд оруулсан нэг том хувь нэмрийн нэг нь өнөөдрийг хүртэл оросын сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд монгол борц, монгол чацаргана байдаг байна. Эдгээр зүйлсийг анх "интеркосмос" олон улсын программын хүрээнд 1981 онд монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчааг нисэхэд анх туршин үр дүн нь сайн байсан тул оросын сансрын нисэгчийн хоолны цэсэнд үлдээсэн түүхтэй байна.

Мөн үзэх засварлах