Ардын богино дуу гэдэг нь хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг хэлдэг байна.

Тойм мэдээлэл засварлах

Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг,хотгойд,баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий,

Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй.

Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ.

"Зуун лангийн жороо луусыгаа

Жуузан дунд нь заллаа хө

Зураг болсон Богд ламыгаа

Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг.

Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.

Хайрын тухай Монгол ардын богино дуунууд засварлах

  • Ай Нанаа
  • Алиа Саарал
  • Амттай алим
  • Арван тавны сар
  • Аргагүй амраг
  • Борооны үүл
  • Буурал морь
  • Ванлий
  • Ган төмөр
  • Ганган хул
  • Гандан уулын цэцэг
  • Гандийн мод
  • Гарын арван хуруу
  • Говийн өндөр
  • Гоож Нанаа
  • Гоолингоо
  • Дааган хар
  • Дангийн даавуун майхан
  • Дунд голын ногоо
  • Дүүриймаа
  • Дөрвөн цаг
  • Жаахан шарга
  • Жинчний амраг
  • Задгай цагаан үүл
  • Замбага ягаан цэцэг
  • Замдаа мэнд яваарай
  • Ийгиймаа

Монгол ардын хошин дуунууд засварлах

  • Улаан бууртай тэмээ