Бихар (лат-га. Bihar) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорнод биед оршдог муж.

Бихар
муж
बिहार (хинди)
بہار (урдү)
Энэтхэгийн газрын зурагт Бихар
Энэтхэгийн газрын зурагт Бихар
Улс ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Муж Бихар
Дотроо 38 тойрогт хуваагдана
Мужийн төв Патна
Газар нутаг 94,163 км² (13-р том)
Хүн ам (2011) 103,804,637 (3-р олон)
Нягт сийрэг 1012 хүн/км²
1936 онд Бихар Орисса хоёр муж салсан

94 мянган км² газар нутаг, 103 сая хүн амтай. Албан ёсны хоёр хэл нь хинди, урдү.

Газар зүй засварлах

 
Гол мөрний газрын зураг

Бихар нутаг Энэтхэг орны дорнод хэсэгт оршдог.

Уттар Прадеш, Өрнөд Бенгал, Жарканд муж, Балба улстай хил залгадаг.

Нутгийн тэг голоор баруунаас зүүнш Ганга мөрөн урсдаг.

Ганга мөрний цутгал Гандак, Коши, Орхани, Сон зэрэг гол мөн урсана.

Ганга мөрний нам доор газарт хамаарах ба үржил шимт хөрс шороотой.

Нутгийн хойд хязгаар Хималайн нурууны өвөр бэл болно. Нутгийн 7.2% ой.

Хүн ам зүй засварлах

Бихар муж хүн амын олноор (103 сая) Энэтхэг улсын мужийн дунд 3-р байр эзэлнэ.

Хүн ард шигүү (1012 хүн/км²) суудаг. Хотжилтын хувь - 11% буюу улсдаа хамгийн бага.

Бичиг үсэгт тайлагдсан хувь - 63.8%. Үүнээс эрэгтэйд 73.5%, эмэгтэйд 53.3%.

Хинди, божпур, магах, майтил, урдү, бенгал хэлээр хэлэлцдэг.

Хүн ардын 82.7%% хиндү, 16.7% лал шашин шүтлэгтэй.

Хот суурин засварлах

Томоохон хот (2011 оны байдлаар):

Түүх засварлах

Бихар нутагт эрт дээр үед Паталипутра нийслэлтэй Магада улс оршин байв.

Вайшал гэдэг бүгд найрамдах улс нийтийн тооллын өмнөх үед байжээ.

Гаутама Будда Магадад ном сургаалиа түгээж, Бодгая дахь Бодь модны доор даяанчилжээ.

Дараа нь Паталипутрад төвтэй Маврын улс оршин тогтнов. Ашока хааны үед ихэд хүчирхэгжсэн.

Нутгийн ноёд эзэн мэдэж байгаад Их Могол Улс, дараа нь Британийн Энэтхэгийн мэдэлд оржээ.

Бенгал мужийн харьяанд байгаад 1912 онд Бихар-Орисса муж болов. 1936 онд тус муж хоёр салж Бихар муж байгуулагдсан.

2000 онд Бихар мужийн өмнөд хэсэг Жарканд муж болон салжээ.

Зураг засварлах