Билли Каннингем

Уильям Жон «Билли» Каннингем (Англи: William John "Billy" Cunningham; 1943 оны зургадугаар сарын 3, Нью-Йорк, Брүүклин) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин.

Анх «Филадельфид» 1965 оны драфтаар №5 болон элсэж, 24.8 оноо, 12.8 самбар дунджилан тоглогчийн (1967), 65:17 харьцаагаар дасгалжуулагчийн (1983) хувиар НБА-д тус тус аваргалсан. «Филадельфи» Каннингемийн удирдлагад 1978-1985 онд 454 хожиж, 196 ялагдахдаа шувтаргад гурав, бүсийн шувтаргад мөн гурав, бүсийн хагас шигшээд нэг, эхний шатанд нэг удаа шалгарсан бишрэм амжилт үзүүлсэн байдаг.

Лавлах холбоос засварлах

Гадны холбоос засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.