Баян-Уул сум (Говь-Алтай)

Баян-Уул (ᠪᠠᠶᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠠ
) нь Говь-Алтай аймгийн сум юм.

Баян-Уул сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт5,836 км2 (2,253 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,048
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуунд харъяалагдаж байжээ.

Засаг захиргааны хуваарь засварлах

Засаг захиргааны Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн 6 багтай.

Газарзүй засварлах

Аймгийн баруун хойд хэсэгт, төвөөс 146 км Улаанбаатар хотоос 1147 км зайд байрладаг. Шарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ургамал газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Монгол-Алтайн уул хээр, их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр , мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас ихтэй. Сумын төвд байрлах хөшөө дурсгал: Шадар сайд, баатар жанжин, чин ван Базарвааны түүхэн хөшөөг 2010 онд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэдийн хандив хөрөнгөөр залж, хар тугны тахилга үйлдсэн.

Тус сумаас төрсөн алдар цуутнууд засварлах

Ч.Баатар/Хүйсийн говь баг/ 
  • Монгол улсын гавьяат цолтон: Ө.Бямбажав
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цэрэнжигмэд

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.