Батбилэгийн Мөнхбаатар

Батбилэгийн Мөнхбаатар (1985 оны 01 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод, Сүхбаатар дүүргийн 2 дугаар төрөх газарт мэндэлсэн) нь уул уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй.

Co-Founder of Treelings

Treelings аппликэйшнийг хөгжүүлэгч "Blockchain Eco Park" ХХК-ийн үүсгэн байгуулагч.

Боловсрол засварлах

1992 онд Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуульд элсэн орсон,

1996 Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль,

2002 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийг төгссөн.

2002 - 2008 онд ОХУ-ын Санкт Петербург ( https://spmi.ru/ ) хотын Уул уурхайн сургуульд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. (Тус сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат мөн төгссөн)

2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал ба бизнес засварлах

ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн институтэд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэйгээр төгсөж ирээд 2008 оноос стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-д Уул уурхайн инженерээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар Тавантолгой төслийг эхлүүлэх түүхэн үйлсэд өөрийн эзэмшсэн мэргэжлээр уурхайн анхны төлөвлөлт, Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулахад хувь нэмрээ оруулсан.

2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдахад уул уурхайн ашиглалтын инженерээр шилжин ажилласан бөгөөд уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, төслийн удирдагч, уул уурхайн газрын захирал, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал хүртэл дэвшин ажилласан.

2022 оноос Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, Улаанбаатар  хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан “Эрдэнэс Баянбогд” ХХК-д Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан.

Эрүүл, цэвэр орчинг бүтээх байгаль орчноо хамгаалах уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах өөрийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн нөхдийн хамт 2024 онд "Blockchain Eco Park" ХХК-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Эрүүл, чанарын баталгаатай мах, хүнс зах зээлд нийлүүлэх зорилготой "Monbeef Cattle" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахын зэрэгцээ "Хариуцлагатай нүүдэлчин хоршоо"-ны тэргүүнээр сонгогдсон.

  • 2008 оноос “Эрдэнэс Монгол” ХХК Уул уурхайн инженер, ( www.erdenesmongol.mn )
  • 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК Уул уурхайн инженер
  • 2016 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК Ерөнхий инженер, Уурхайн дарга, Төслийн нэгжийн захирал, Уул уурхайн газрын захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч ( www.ett.mn )
  • 2022 оноос “Эрдэнэс Баянбогд” ХХК Гүйцэтгэх захирал, ( www.erdenesbayanbogd.mn )
  • 2024 оноос “Блокчейн Эко Парк” ХХК ТУЗ-ийн дарга
  • 2024 оноос “Мон Бийф Катл” ХХК ТУЗ-ийн дарга
  • 2024 оноос Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүнээр тус тус ажиллаж байна.
  • “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхэд технологийн шийдэл болохуйц Treelings” төслийг санаачлан мод тарих, ургуулах, хянах, оролцогч талуудыг холбон бүртгэлжүүлэх ажлыг блокчейн технологид тулгуурлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол орны ойн санг блокчейн технологиор бүртгэлжүүлснээр төр, засгийн бодлого шийдвэр оновчтой гарах, мод тарих ажил улс орон даяар, орон зайнаас үл хамааран эрчимжих боломжтой болно.

Нийгмийн идэвхи оролцоо засварлах

Булган аймгийн Сэлэнгэ суманд нутгийн малчин өрхүүдтэй хамтран нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйн хосолсон жишиг аж ахуйг байгуулан 40 жилийн түүхтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сүргийг сэргээх, үржил селекци болон хүнс тэжээлийг сайжруулах замаар үнэ цэн бүхий үхрийг бий болгох, цаашлаад хэрэглэгчдийг эрүүл, чанартай, баталгаатай хүнсээр хангахаар зорин ажиллаж байна. Малын удмын сан, махны гарал үүслийг бүртгэлжүүлснээр монгол мал, малчин хүний хөдөлмөр үнэ цэнтэй болох төдийгүй монголчууд эрүүл хүнсээр хангагдах үндэс бүрдэх юм.

[1]Treelings төслийн хүрээнд 2000 орчим хэрэглэгчийн 12 000 гаруй модны бүртгэл , хяналтыг хийгээд байна.