Бавуудоржийн Баасанхүү

Бавуудоржийн Баасанхүү (1999 онд Хөвсгөл аймагт төрсөн) - Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ баг болон "Сүлд" спорт хорооны 48 кг жингийн эмэгтэй тамирчин.

Намтар засварлах

Эцэг нь Хөвсгөл аймгийн харьяат А.Бавуудорж. Б.Баасанхүү айлын 4 хүүхдийн ууган охин . Анх самбо бөхөөр Хөвсгл аймагт хичээллэж эхэлсэн.

Тэрээр Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамрийн багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нарын шавь.

2019 онд Дэлхийн цомын аварга болсон.

2024 оны Монгол Улсын аварга, 2024 оны Азийн аварга, “Душанбе 2024” гранд сламын аварга.

Дэлхийн аварга засварлах

Б.Баасанхүү 2024 оны ДАШТ-ий "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж шигшээд шалгарсан. Шигшээд Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас 7 секундын өмнө вазари үнэлгээгээр ялж дэхийн аварга болжээ.Монгол Улсын Жүдо бөхийн дэлхийн аварга болсон 6 дахь, эмэгтэй 3 дахь тамирчин юм.